User
Write something
Zoom Meeting is happening in 19 days
7 хоногийн дүгнэлт
Энэ 7 хоногийн эхэнд би өдөрт 3 удаа амьсгал дээрээ төвлөрнө гэж зорилго тависан. Хэрэгжүүлж үзээд Жижигхэн боловч асар үр нөлөөтэй санагдлаа. Их эерэг, маш тайван гоё өдрүүд өнгөрлөө, нэг мэдэхэд л инээчихсэн, инээмсэглэл тодруулчихсан явж байдаг болж. Бүх зүйлээс эергийг нь олж харахад суралцаж байгаа. Skool- д нэгдсэнээс хойш миний бүх юм эмх цэгцэндээ орсон юм шиг л санагдаж байна. Өмнө нь бүх юм аа тараагаад шидчихсэн юм шиг л байж. Хүнд дадал зуршил гэж ийм чухал, ийм нандин юм байх гэж🥰🥰🥰зөв дадал зуршилгүй бол амьдарсан гэхэд хэцүү юм байна доо😀 Өглөөг захирвал өдрийг захирна аа гэж ГАЙХАЛТАЙ юм аа. Өдөр бүр жижиг жижиг зорилго тавиад түүнийгээ бичээд биелүүлсэнээ харах гоё байна. ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ МИНИЙ АМЬДРАЛЫН ЦАВ ЦАГААН ӨНГӨ.
Өөрийн дадлаараа бусдад эерэг нөлөө үзүүлсэнд талархаж байна🤗
Ангийнхныхаа өглөөний дэглэмийг унших дуртай.😊 Ариуна Хэнчбишийн өглөөний дэглэмээс хуурай сойзоор биеэ үрэх, 100 үсрэлт хийх тухай хэд хэдэн удаа уншиж байсан.Лимфийн урсгалын талаар подкаст сонсоод, өөрөө хэрэгжүүлж эхэлсэн😁https://youtu.be/40NQV9STAIU?si=LckLHhq5xaJKmxU
Өглөөний гайхамшиг ном
Сонин санагдаж магадгүй ч, би энэ номыг одоог хүртэл уншиж үзээгүй явсан юм. Fb дээр “Өглөөний гайхамшиг” групп-н постуудыг хааяа хараад өнгөрдөг бас урам авдаг байлаа. Хувь хүний хөгжил, дадал зуршилтай ном уншиж сонирхдог учраас энэ группд эрт босдог болохоор орсон юм. Өглөөний гайхамшгийг мэдрэхийн тулд номыг нь унших хэрэгтэй гэдгийг та нарын пост, өглөө бүр хийж байгаа нарийн дэглэмүүдийг уншиж ойлгов. Тэгээд номоо киндэл дээрээ худалдаж аваад уншиж эхэлсэн 😁 Удахгүй S.A.V.E.R.S аргачлалыг дэлгэрэнгүй ойлгож сураад хамт хэрэгжүүлнээ.
Өөрчлөлт 🌱
Өнөөдрөөс өглөөний дадал дээрээ хоёр жижиг өөрчлөлт хийлээ. 6 сараа дүгнээд, шинэ сардаа илүү эмх цэгцтэй, дүгнэлттэй явахын тулд: ✅ Өглөөний гайхамшиг тэмдэглэлийн дэвтрээ шинээр эхлүүллээ. Хийснээ тэмдэглэж, хийгээгүйдээ дүгнэлт хийж, өдөр бүрийн бичих хэсэг дээр төсөөллөө бичнэ. ✅Өнөөдөр бас хоёр дэвтэр авлаа. Нэг дээр нь өглөө бүрийн бичих дадлын үеэр хийсэн зүйл, бодлоо өдөр өдрөөр нь гараар бичиж явна. Компьютер, утсаар бичсээр байгаад буруу зуршил тогтох нь. Герман хэлээ давтаад, жаахан ч гэсэн өдөр бүр бичдэг болъё гэж бодлоо. Сарын эцэст хэдэн нүүр бичсэнээ дүгнээд хуваалцана. Өглөө бүр 5 хан минут гаргаад явахад ... ✅Бас өглөө бүр нэг минут зарцуулаад өөрийгөө зоригжуулах хэдэн өгүүлбэрээ уншиж байхаар бэлдэж сууна. Нэг сарын дараа ямар өөрчлөлт гарахыг өөр дээрээ ажиглая. Энэ олон хариуцлагатай хамтрагчидтай хүн чинь одоо хичээж, үргэлж сайжруулж явахгүй бол болохгүй байх, тийм ээ. 💪
Social Media 📲
Ер нь сошиал мэдиагаас завсралага авсан үед тархины ачаалал багасч дагаад төвлөрөл, бүтээмж бас сэтгэлийн тогтвортой байдал өсч байгаа нь мэдэгддэг. Байнга гар доор байдаг болохоор ер нь аль хэдиийнээ мэдээгүй байхад тогтчихсон тэр дадлыг сэтгэлийн хүчээр давна гэж лав байхгүй юм байна лээ. (миний хувьд 🤪) Одоогоор үр дүнгээ өгж байгаа арга: тэр апп-уудыг хэрэглэхгүй үедээ устгах. Fb-г устгасан ч мессэнжэрээсээ орж болоод тэрийг үзээд яаж болих вэ гэж байгаад олсон зүйл нь аккаунтаа идэвхгүй болгох. Мессэнжэрээ үргэлжлүүлж ашиглаж болдог юм байна лээ. Бас хэзээ ч буцаад идэвхжүүлж болно. Хэн нэгэнд хэрэг болж магад гэж бодов. 😊
1-30 of 40
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by