Шинэ дадлыг хэрэгжүүлж эхлэх үед хуучин муу зуршлаасаа салах 10 хоног бараг тэвчишгүй мэт санагдаж байв. Үзэн ядаж төвөгшөөж, сонирхолгүй болж эсэргүүцэн тэмцэв. Гэвч түр зуурынх гэдгийг ойлгочихвол үр дүн нь гайхалтай байна. 🤩 Ус уух (өдөр бүр хийсэн) 🤩 унших (өдөр бүр хийсэн) 🤩 санхүүгээ бүртгэх (8өдөр) 🤩 Life severs АРГАЧЛАЛАА хийх (6-4) 🤩 classroom хичээлээ хийх (4хичээл) 🤩 подкаст сонсох ( 2 ) 🤩 дуу, шатар, мат хичээлээ (өдөр бүр хийсэн) 🤩 талархал бичих (8) 🤩 тэмдэглэл хөтлөх ( 6 ) Өглөө бүр 5.30аас 07.00 хооронд босдог болсон. 7 хоногийн 3 өдөр өглөөний 7цагаас давтлага хийж эхлүүлсэн болохоор эрт босоход санаа зоволтгүй болсон.Бас нөхөртэйгөө эрүүл хооллох зорилгоор хүнсээ өөрчилж хооллох дадлаа нэмэгдүүлж эхэллээ. Өнөөдөр 3дахь өдөр болж байна. Мөн хүүхдүүдтэйгээ хамт эхлүүлсэн дадлууд 60% тай байгаа ч гэсэн өөрсдөө тэмдэглэлээ хөтлөөд явж байна😘😘😘 Жич: Гэр бүлийн дүрэмд 5дахь өдөр бүр их угаалга хийх, хооллох үеэр зурагт, утас үзэж оролдохгүй, 6 дахь өдөр 7 хоногийн хоолны бэлтгэл хийх, хоёр хоёроороо хоолны ээлжтэй, хоёр хоёроороо хүүхэд харах, сар бүр гэр бүлийн хурал хийх гэх мэт😍😍😍 Авах гээхийн ухаанаар хүлээн авна гэдэгт итгэлтэй байна 🥰🥰🥰