Өөрийгөө хөгжүүлэх Ө.г -н 6 аргачлалын талаар админы оруулсан хичээлээ сонслоо. Өөр дээрээ би ямар хэмжээнд хийж байгаа билээ? Алийг нь илүү анхаарах , дутуу гээд анализ хийлээ. 🤗Нам гүм - яг л 5 мин зөвхөн амьсгалаа орж гарахыг мэдэрч , аль болох юу ч бодохгүй чимээлдэг. Энэ үед яг утсан дээрээ 5мин - тохируулаад утасны цаг дугартал . Маш сайхан тайвшрал мэдэрдэгдээ. 🤗Төсөөлөл - г талархалтайгаа хослуулж хийдэг юм байна. Нарандаа талархахдаа яг мандаж байгаа нарыг нүдэндээ харж төсөөлж , ханьдаа, үрсдээ, хамтрагч нартаа , ээждээ гээд талархахдаа тэр хүмүүсээ бүгдийг нүдэндээ царайг нь тод харж байж талархаж хайр урсгадаг юм бна. Магадгүй шавь нараа төсөөлбөл тэднийг амжилттай, эрч хүчтэй , залхууралгүй идэвхитэй шамдаж байгаар бүгдийн царайг тод харж байж төсөөлдөг юм бна. 2019 онд ид Ө.Г -груптээ нэгдцэн дадлуудаа суулгах гээд өөртэйгээ идэвхитэй ажилдаг байхдаа тухайн үед шууд борлуултын компанид ажиллаж байсан юм. Тэр үед борлуултаар манлайлсан хүмүүс дотроос супер 900к- хожих 9 хүн шалгаруулах сугалаанд оролцоод , яг шууд лайв компани дээр явж эхэллээ гэхэд би нь талбай дээр алхаж явж байхдаа төсөөллөө ажиллуулж, дэлгэц дүүрэн миний овог нэр гарч , намайг чанга зарлаж байна гэж төсөөлсөн байдгийн. Оффис дээрээ орж иртэл ид шидүү гэлтэй хамгийн түрүүнд чиний нэр гарч ирсэн гээд бөөн баяр хүргэсэн хүмүүс угтсан байдгиймдаа. Тэр дурсамж минь орж ирлээ 😍 Одоо азтан болно биш амьдрал дээр яаг зорилго , мөрөөдөлдөө хүрч байгаагаар төсөөллөө илүү хүчтэй ажиллуулцгааядаа тйимээ😍 🤗Зоригжуулалтаа - Өөртөө жаахан дутуу хийдэг санагдлаа. Илүү хэн байхыг , ямар ээж байхыг хүсч зорьж үйлдэж хийж байгаагаа биелцэнээр өөр дээрээ илүү төсөөллөө ажиллуулдаг болноо. 🤗Тэмдэглэл - дээр сүүлийн үед өөртөө эргэцүүлэмжийг ганцхан хүнтэй хаалттай групп байдаг лдаа надад- Дотоод аялал гээд нэрлэцээн тэндээ л бичээд явчихдаг юм. Гэтэл яг гараар дэвтэртээ тэмдэглэх дадал чадвар их сул байгаагаа анзаарлаа. Энэ дээрээ анхаарья . Ядаж уншсан номноос яг тухайн мөчдөө юу ойлгосон санаа авснаа тогтмол тэмдэглээд байя гэж бодлоо. Энийг алдаг оног хийгээд бх шиг бна.