User
Write something
Zoom Meeting is happening in 3 days
Даалгавар: 3-Дугаар бүлэг Дадлын систем
1. Дохио 2. Хүсэл эрмэлзэл 3. Үйлдэл 4. Үр дүн/Шагнал”-ыг тодорхойллоо. ✅ Миний мөрөөдөл: Би хүүхдийн хөгжлийн чиглэлээр суралцаж, хүүхдийн сэтгэлзүйг илүү сайн ойлгодог болохыг хүсдэг. Номоор дамжуулан хүүхдийн сэтгэл санааг дэмжиж, эцэг эхчүүдэд Хаврута аргыг түгээн, хүүхэдтэйгээ асуулт-хариултаар харилцаж хамтдаа хөгжихөд нь тусалдаг ээж, багш болох мөрөөдөлтэй. 1. Эхлүүлэх дохио: Өдөр бүр Хаврута номоо ширээн дээрээ ил тавьж, хамгийн түрүүнд 2 хуудас уншина. 2. Хүсэл, эрмэлзэл: Миний зорилго бол олон ээжүүд хүүхдээ хүчлэх бус, ойлгож сонсож, зөв асуултаар чиглүүлдэг болоход хувь нэмрээ оруулах. Гэхдээ би “илүү их сурч байж, бүрэн бэлэн болсны дараа эхэлье” гэсэн бодлоосоо болж өөрийгөө хойш татдаг гэдгээ ойлголоо. 3. Үйлдэл: Би томоор бодож өөрийгөө сүрдүүлэхийн оронд өдөр бүр: - Солонгос хэл дээр Хаврута номоос 2 хуудас уншина. - Тэр хэсгээс авсан хамгийн гол нэг санаагаа тэмдэглэнэ. - Түүнийгээ өөрийн пэйж хуудсандаа энгийн байдлаар хуваалцаж эхэлнэ. Нэг жижиг үйлдлийг тогтмол хийх нь миний хамгийн эхний алхам болно. 4. Үр дүн ба шагнал: Нэг ээжийн өөрчлөлт нэг гэр бүлийг өөрчилж, нэг гэр бүлийн өөрчлөлт нийгмийн ирээдүйд нөлөөлдөг гэдэгт би итгэдэг. Миний бичсэн нэгхэн пост ч гэсэн хүүхдээ ойлгохыг хүсэж байгаа нэг ээжид тус болж чадвал тэр нь миний хамгийн том шагнал. Хэн нэгний сэтгэлд итгэл, урам, гэрэл асааж чадна гэдэг өөрөө миний хамгийн үнэ цэнтэй урамшуулал юм. Эндээс хамгийн чухал ойлголт нь: “Би бэлэн болоод эхлэхгүй. Харин эхэлснээрээ бэлэн болно” гэдгийг ойлголоо.
Даалгавар: 3-Дугаар бүлэг Дадлын систем
7-р сард- Өглөөгөө өөртөө л зориулна
1. Өглөө бүр ном уншина. 2. Өглөө бүр дасгал хийнэ. 3. Нам гүмийг мэдэрнэ. 4. Өдөр бүр тэмдэглэлээ хөтөлнө.
2-4 Оройн бэлтгэл- Яаж хэвшүүлэх вэ
Хичээлээ үзээд гэртээ бас босоо гэрэл авмаар санагдав. Хичээлээ өглөө үзлээ, хийх юмаа орой бичсэн бол 7 сараа нарийн төлөвлөнө гэх байсан байх. Тэгэхээр одоо төлөвлөгөөгөө бичнээ. 📝
Хэл сурахад хэзээ ч оройтохгүй
Подкастаа сонсоод ухаарсан зүйлээсээ хуваалцая. Ганцаараа биш нөхөр хүүхдүүдтэйгээ хамт сонсоод хүн бүрт нэгийг бодогдуулсан байхаа. Миний хувьд хэлээ улам хичээнгүй шамдах, эрэл хайгуул хийж, өөрийн мэргэжлийн англи хэл дээр ажиллах боломжтойг харж, өдөр бүр тогтсон хугацаанд хийж дадах нь чухал гэдгийг ойлголоо. Мөн гэр бүлийнхээ уур амьсгал дээр анхаарах цаг нь ирсэн байна гэж харлаа. Эртэч хүн болох дадлаа тууштай хэрэгжүүлэх нь гол үндэс нь юм байна. Гайхалтай санаануудаар баялаг Подкаст байлаа баярлалаа 🫡🫡🫡
Өглөө бүр 1-2 цагийг өөртөө гаргавал жилийн дараа яаж өөрчлөгдсөн байх бол
Өглөөний гайхамшгийг дадал болгоод өглөө бүр тогтмол 5 цагт босож ажилд явахаас өмнөх 2 цагийг өөртөө зарцуулж чадвал жилийн дараа: Зөв дадлуудын мэргэжилтэн болчихсон, дадал эзэмших учрыг олчихсон байна. (Миний зөв дадлууд: ⚡️Тэнцвэртэй зөв хооллолт - өглөө гарахдаа тогтмол өглөөний цай, өдөр, оройн хоолоо хийгээд аваад гардаг. ⚡️Чанартай гүн нойр - орой 23 цагаас өмнө унтдаг, өглөө 4-5 цагт шууд босдог, өдрийг эрч хүчтэй бүтээмжтэй өнгөрүүлдэг болсон бна. ⚡️Дасгал хөдөлгөөн - өглөөдөө 30 минутаас 1 цаг иог, logic дасгал, лимфийн дасгал, пилатес, алхалт гээд эдгээрийг ээлжлээд тогтмол дасгал хийдэг болчихсон байна. Үр дүнд нь эрүүл чийрэг, бодисын солилцоо сайтай, булчингийн массаа 2-3кг нэмсэн, өөрийгөө толинд хараад урам авдаг өөрийгөө илүү хайрладаг, өөртөө итгэлтэй болсон бна. Түүнчлэн BODYDETOX хөтөлбөрийн куратор болсон бна. Бас IYSM-н 200 цагийн олон улсад багшлах эрхтэй иогийн багш бэлтгэх сургалтдаа сууж эхэлнэ. Учир нь 1 жилийн хугацаанд дасгалыг өөртөө дадал болгож чадсан учраас хичээлээ илүү сайн мэдэрч ойлгож шингээж сурахад өөрийгөө бэлдчихсэн байх учраас🧘‍♀️🥰🪷) ⚡️ Унших дадал - их биш бага биш гол нь өдөр бүр уншдаг, уншсанаа товч тодорхой ойлгомжтой байдлаар тэмдэглэл хөтөлдөг болсон бна. Жилийн хугацаанд 12с дээш ном уншсан гол нь уншсанаа хэрэгжүүлж бусдад эерэгээр нөлөөлдөг болсон бна. ⚡️ нам гүм 10минут, зоригжуулалтад 10-30минут зарцуулдаг учраас чухал зөв зүйлдээ төвлөрч чаддаг хөгжүүлж чаддаг болсон бна. Дээрээс нь Амвэй бизнесээ 100 хувь төвлөрч хийдэг болчихсон бна. ⚡️ ус уух дадал - өглөө босоод 600 мл усанд инулинтай эслэгээ найруулаад уучихдаг, усны савандаа усаа хийж авч яваад өдрийн турш 1.2-1.8литр усыг уудаг шингэнээ дутагдлаа нөхчихдөг, өтгөнөө тогтмол хэвийн гадагшлуулдаг, гоё чийглэг эрүүл гэрэлтсэн арьстай болсон бна) Зөв дадлуудынхаа үр шимд би эртэч, сахилга баттай, хайртай дотны хүмүүстээ эерэгээр нөлөөлдөг, зорьсондоо хүрдэг, өөртөө үнэнч хариуцлагатай, өөрөө өөрийнхөө мэддэг хамгийн аз жаргалтай, өөдрөг өөртөө итгэлтэй, өөрөө өөртэйгөө сайн харилцаатай Ариунаа болж өөрчлөгдсөн байна аа.
1-30 of 97
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Powered by