Өглөөний мэндээ. Өнөөдрөөс эргээд өглөөний гайхамшгаа хэрэгжүүлж эхэлсэн. Өглөө 6д боссон. Босоод 100н үсрэлтээ хийгээд, шүдээ угааж усаа уучхаад хоолоо хийсэн. Тэгээд нүүрээ угааж, тоник, зовхины тос, өдрийн тос, нарны тосоо түрхчхээд, 20 минут хүлээх зуураа хүзүүний дасгалаа хийж, гарахдаа бэлдсэн. Хөнгөн нүүр будалтаа хийгээд ажилдаа гарсан. Нарны тосоо түрхээд шингээд, хамгаалалт үүсгэтэл нь 20 минут хүлээж байгаад нүүр будалтаа хийх хэрэгтэй гэнээ. Би мэдэхгүй яг гарахын өмнө тосоо түрхдэг байсан алдаагаа засаж эхэлсэн. Та хэдэд бас хэрэгтэй мэдээлэл байж магадгүй гээд хуваалцлаа.