хийхгүй байсан байх. Сар эхэлж байхад өдөр бүр англи, герман хэл дээр тус бүр нэг нүүр бичнэ гэдгээ хэлж байсан даа, зарим өдөр тасалдсан ч нөхсөөр ямартай ч өнөөдөр хүртэлх тэмдэглэл, бичлэгээ бүрэн болголоо, сар дуустал хичээнэ ээ. Бусаддаа мэдэгдсэн, мөн олон арван хариуцлагатай хамтрагчтай байсны давуу тал бизээ. 26 хуудас бичжээ өнөөдрийг хүртэл. Хийж байж л сайжирдаг гэдэг шиг эхний 2 өдөр нэг л хэл дээр ихээр бичиж байснаа, тэндээсээ суралцаад өдөр бүр хоёр хэл дээр нэг нэг нүүр болгосон нь их зөвджээ. Өөрөө өөртөө баяр хүргээд алга ташихаас. 👏👏 Гараар бичихийн үр шим хэзээ хойно л гарна даа.