- Дохио
- Хүсэл эрмэлзэл
3. Үйлдэл
4. Үр дүн/Шагнал”-ыг тодорхойллоо.
✅ Миний мөрөөдөл:
Би хүүхдийн хөгжлийн чиглэлээр суралцаж, хүүхдийн сэтгэлзүйг илүү сайн ойлгодог болохыг хүсдэг. Номоор дамжуулан хүүхдийн сэтгэл санааг дэмжиж, эцэг эхчүүдэд Хаврута аргыг түгээн, хүүхэдтэйгээ асуулт-хариултаар харилцаж хамтдаа хөгжихөд нь тусалдаг ээж, багш болох мөрөөдөлтэй.
- Эхлүүлэх дохио:
Өдөр бүр Хаврута номоо ширээн дээрээ ил тавьж, хамгийн түрүүнд 2 хуудас уншина.
2. Хүсэл, эрмэлзэл:
Миний зорилго бол олон ээжүүд хүүхдээ хүчлэх бус, ойлгож сонсож, зөв асуултаар чиглүүлдэг болоход хувь нэмрээ оруулах. Гэхдээ би “илүү их сурч байж, бүрэн бэлэн болсны дараа эхэлье” гэсэн бодлоосоо болж өөрийгөө хойш татдаг гэдгээ ойлголоо.
3. Үйлдэл:
Би томоор бодож өөрийгөө сүрдүүлэхийн оронд өдөр бүр:
- Солонгос хэл дээр Хаврута номоос 2 хуудас уншина.
- Тэр хэсгээс авсан хамгийн гол нэг санаагаа тэмдэглэнэ.
- Түүнийгээ өөрийн пэйж хуудсандаа энгийн байдлаар хуваалцаж эхэлнэ.
Нэг жижиг үйлдлийг тогтмол хийх нь миний хамгийн эхний алхам болно.
4. Үр дүн ба шагнал:
Нэг ээжийн өөрчлөлт нэг гэр бүлийг өөрчилж, нэг гэр бүлийн өөрчлөлт нийгмийн ирээдүйд нөлөөлдөг гэдэгт би итгэдэг.
Миний бичсэн нэгхэн пост ч гэсэн хүүхдээ ойлгохыг хүсэж байгаа нэг ээжид тус болж чадвал тэр нь миний хамгийн том шагнал. Хэн нэгний сэтгэлд итгэл, урам, гэрэл асааж чадна гэдэг өөрөө миний хамгийн үнэ цэнтэй урамшуулал юм.
Эндээс хамгийн чухал ойлголт нь: “Би бэлэн болоод эхлэхгүй. Харин эхэлснээрээ бэлэн болно” гэдгийг ойлголоо.