User
Write something
Zoom Meeting is happening in 21 days
🎉6-р сарын дүгнэлт🎉
Энэ сар надад сахилга бат, тогтвортой байдал ямар үнэ цэнтэй болохыг дахин ойлгууллаа. Төгс хийхийг биш, өдөр бүр бага багаар урагшилж, тасралтгүй үргэлжлүүлэх нь хамгийн чухал гэдгийг өөрийн үйлдлээрээ мэдэрсэн сар байлаа. 1. Нойрны дадал: Энэ сард нойрны хуваариа харьцангуй тогтвортой барьж, ихэнх өдөр 7.5–8 цаг унтаж, өглөө 06:00–06:30 цагийн хооронд сэрж чадлаа. 2. Өдөр тутмын дадал: Бясалгал, дасгал, уншлага, тэмдэглэл зэрэг өөрийгөө хөгжүүлэх дадлуудаа тогтмол хэрэгжүүлсэн нь энэ сарын хамгийн том ахиц байв. 3. Ирэх сарын зорилго: - 21:00 цагт унтаж, өглөөний босох цагаа бага багаар урагшлуулах. - 10 хоногт 1 ном, сард нийт 3 ном уншиж, унших дадлаа илүү тогтвортой хэвшүүлэх гэж тодорхойллоо.🇲🇳🇲🇳🇲🇳 Төлөвлөсөн зүйлээ ингэж орууллаа. Санаа аваад хийж болно шүү. Амжилт манайхаан.🙏
🎉6-р сарын дүгнэлт🎉
Энэ долоо хоног дүгнэлт📚📝
Өглөөний дадлуудаа тогтмол хэрэгжүүлсээр сэрүүлэггүйгээр сэрдэг боллоо😊 Хамгийн их анзаарагдсан өөрчлөлт бол төвлөрөх чадвар мэдэгдэхүйц сайжирч байна.🙇‍♀️ Англи хэлний сургалтыг өглөөний цагтаа оруулж эхэлсэн. Гэхдээ одоогоор өөрт тохирох сурах арга барилаа бүрэн олоогүй болохоор 2–3 хичээлийн дараа түр завсарласан.Уншилтын цагтаа Хэн ч англи хэлийг төгс эзэмшиж чадна номыг уншиж байгаа.Дахин илүү эрч хүчтэйгээр эхэлнэ.💪Урьдчилан сэргийлж бамбайн шинжилгээ, эход харуулж, дотоод шүүрлийн эмчид үзүүлсэн.Цоо эрүүл байна.2 жилдээ урьдчилан сэргийлээд үзүүлэхэд болно гэсэн сайхан мэдээ байлаа😁
7 хоногийн дүгнэлт: Өөрийгөө сонсож, жинхэнэ зорилгоо олсон өдрүүд!
Сайн байцгаана уу, манайхаан! Өнгөрсөн 7 хоног (06.15 - 06.22) миний хувьд үнэхээр завгүй, маш их хичээсэн, бага зэрэг ядарсан ч гэсэн... сэтгэл зүйн хувьд хамгийн том тэсрэлт хийсэн өдрүүд байлаа. Үнэнийг хэлэхэд, би зүгээр л урагшаа харалган зүтгээд байлгүйгээр зогсолт хийж, дотогшоогоо нэлээн сайн өнгийж харсан. "Би ер нь яг юу хийж чаддаг юм бэ? Юу хийхийг хамгийн ихээр хүсээд байгаа юм бэ?" гэж өөртэйгөө маш гүнзгий ярилцсаны эцэст... жинхэнэ хариултаа олсоон! 🎉 Яг юу хийх ёстойгоо олж хармагцаа би өөр юунд ч сатааралгүйгээр, зөвхөн тэр зүйл рүүгээ л 100% төвлөрч орсон. Одоогийн байдлаар гол ажлынхаа 70 хувийг нь ард нь гаргачихсан, 30-хан хувь л үлдээд байна. Хамгийн гоё нь юу гээч? Хийгээд дуусаагүй байхад л аль хэдийнэ бодит үр дүнгүүд гарч, хүмүүс миний хийж байгаа зүйлийг маш их сонирхож эхэлсэн! Энэ л надад цаашаа ямар ч ядрахыг мэдрэхгүй ажиллах бүр аймаар их урам зориг өгч байна шүү дээ. Ханандаа наасан нөгөө 30 өдрийнхөө дадлыг өглөө бүр чеклээд, зоригжуулалтаа унших нь надад үнэхээр өөр эрч хүч өгч байгаа. "Би бүтээлч хүн, би нэмэлт орлого бүтээгч" гэж өөртөө чангаар хэлэх тоолонд гурван охин маань л нүдэнд харагдаж, ээж нь ямар хүн байж, тэдэндээ юуг үлгэрлэх ёстойг өдөр бүр сануулсаар байна. Мөн хийж байгаа ажлаасаа би юуг үлдээн явж, юуг хийж чадсанаараа үр хойчдоо дуурсагдах вэ гэдгийг мэдэрсэн ойлгосон өдрүүд боллоо.
Энэ 7хоног дүгнэлт📝
Оройдоо өглөөнийхөө бэлтгэлийг хийж, зорилгоо өөртөө сануулсны хүчинд амралттай байсан ч өглөөний босдог цагтаа сэрж чадлаа.☺️ Хамт амарч байгаа хүмүүсээ сэрээхгүй гээд бороотой өглөө баригдаж байгаа байшинд орж, дасгал, бясалгал,төсөөлөл, уншлага, тэмдэглэл өглөөний дэглэмээ таслалгүй хийсний дараа өөрийгөө ялан дийлсэн сайхан мэдрэмж, эрч хүч ундраад л хаппи байна😁
Энэ 7хоног дүгнэлт📝
🎉7 ХОНОГИЙН ДҮГНЭЛТ🎉
2026.06.15~06.22 ✅Гол ухаарсан зүйлс: 1. Хүн өөрчлөгдөх нь нэг том үйлдлээс бус, өдөр бүрийн жижиг дадлуудаас эхэлдэг. 2. Бусдыг таамаглах, дүгнэхээс илүү ойлгохыг хичээх нь харилцааг илүү тайван болгодог. 3. Өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ бусдад үнэ цэн хүргэх хүсэл минь улам тодорхой болж байна. 4. Хаврута нь зөвхөн ном унших арга биш, хамтдаа бодож эргэцүүлэн өсөх арга юм. ✅ Хийж чадсан зүйлс: 1. Өглөө эрт босох дадлаа ихэнх өдөр хадгаллаа. 2. Өдөр бүр тэмдэглэл хөтөлж, өөрийгөө эргэцүүллээ. 3. Номын уншлагаа тогтмол үргэлжлүүллээ. 4. Хаврута пэйж групп хуудас байгуулах талаар бодож, бэлтгэлээ хийж эхэллээ. 5. Харилцааны асуудлыг илүү уужуу, олон өнцгөөс харахыг хичээлээ. ✅Сайжруулах зүйлс: 1. Хаврута пэйж хуудсаа бодит ажил хэрэг болгох. 2. Өдөр тутмын төлөвлөгөөгөө илүү тогтвортой хэрэгжүүлэх. 3. Бусдын хариу үйлдэлд хэт анхаарахаас илүү өөрийн зорилгод төвлөрөх. 4. Дасгал хөдөлгөөн, амралтаа тогтмолжуулах. Заа тэгээд: Би төгс байхыг биш, өдөр бүр бага багаар үйлдэл хийж өсөхийг сонгож байна.🎉🎉🎉
🎉7 ХОНОГИЙН ДҮГНЭЛТ🎉
1-21 of 21
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by