2026.06.15~06.22
✅Гол ухаарсан зүйлс:
- Хүн өөрчлөгдөх нь нэг том үйлдлээс бус, өдөр бүрийн жижиг дадлуудаас эхэлдэг.
- Бусдыг таамаглах, дүгнэхээс илүү ойлгохыг хичээх нь харилцааг илүү тайван болгодог.
- Өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ бусдад үнэ цэн хүргэх хүсэл минь улам тодорхой болж байна.
- Хаврута нь зөвхөн ном унших арга биш, хамтдаа бодож эргэцүүлэн өсөх арга юм.
✅ Хийж чадсан зүйлс:
- Өглөө эрт босох дадлаа ихэнх өдөр хадгаллаа.
- Өдөр бүр тэмдэглэл хөтөлж, өөрийгөө эргэцүүллээ.
- Номын уншлагаа тогтмол үргэлжлүүллээ.
- Хаврута пэйж групп хуудас байгуулах талаар бодож, бэлтгэлээ хийж эхэллээ.
- Харилцааны асуудлыг илүү уужуу, олон өнцгөөс харахыг хичээлээ.
✅Сайжруулах зүйлс:
- Хаврута пэйж хуудсаа бодит ажил хэрэг болгох.
- Өдөр тутмын төлөвлөгөөгөө илүү тогтвортой хэрэгжүүлэх.
- Бусдын хариу үйлдэлд хэт анхаарахаас илүү өөрийн зорилгод төвлөрөх.
- Дасгал хөдөлгөөн, амралтаа тогтмолжуулах.
Заа тэгээд: Би төгс байхыг биш, өдөр бүр бага багаар үйлдэл хийж өсөхийг сонгож байна.🎉🎉🎉