Энэ сар надад сахилга бат, тогтвортой байдал ямар үнэ цэнтэй болохыг дахин ойлгууллаа. Төгс хийхийг биш, өдөр бүр бага багаар урагшилж, тасралтгүй үргэлжлүүлэх нь хамгийн чухал гэдгийг өөрийн үйлдлээрээ мэдэрсэн сар байлаа.
- Нойрны дадал:
Энэ сард нойрны хуваариа харьцангуй тогтвортой барьж, ихэнх өдөр 7.5–8 цаг унтаж, өглөө 06:00–06:30 цагийн хооронд сэрж чадлаа.
2. Өдөр тутмын дадал:
Бясалгал, дасгал, уншлага, тэмдэглэл зэрэг өөрийгөө хөгжүүлэх дадлуудаа тогтмол хэрэгжүүлсэн нь энэ сарын хамгийн том ахиц байв.
3. Ирэх сарын зорилго:
- 21:00 цагт унтаж, өглөөний босох цагаа бага багаар урагшлуулах.
- 10 хоногт 1 ном, сард нийт 3 ном уншиж, унших дадлаа илүү тогтвортой хэвшүүлэх гэж тодорхойллоо.🇲🇳🇲🇳🇲🇳
Төлөвлөсөн зүйлээ ингэж орууллаа. Санаа аваад хийж болно шүү. Амжилт манайхаан.🙏