User
Write something
Ажил мэргэжлийн дүрээ таних нь өөрийгөө танихаас эхэлдэг.
Бидний ажил мэргэжлийн сонголт, карьерын шийдвэр, өдөр тутмын үйлдэл бүрийн цаана өөрийн тухай төсөөлөл, үнэт зүйл, итгэл үнэмшил, хариуцлага оршдог. Гэвч бид өөрийгөө бодитоор хэр сайн таньдаг вэ? Өнөөдрийн би ямар хүн бэ? Би бусдын өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ? Ирээдүйд ямар мэргэжлийн дүр бүтээхийг хүсэж байна вэ? Эдгээр асуултад хариулт хайх нь карьерын хөгжлийн чухал эхлэл юм. CSM Network-ийн энэ удаагийн уулзалтаар бид: - Бодит “Би”, Хариуцлагын “Би”, Өв тэгш “Би” гэсэн гурван ойлголтыг судална. - Өөрийн одоогийн мэргэжлийн дүр төрхийг эргэцүүлэн үнэлнэ. - Ирээдүйн хүсэж буй мэргэжлийн дүрээ тодорхойлно. - Хувь хүний хөгжлийн дараагийн алхмуудаа төлөвлөнө. 📍 Байршил: Impact Lab 📅 Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 14 ⏰ Цаг: 09:00 Хэрэв та бүртгүүлж амжаагүй бол бүртгэлээ баталгаажуулаарай. Өөрийгөө таньж, мэргэжлийн дүрээ хамтдаа бүтээцгээе. CSM NETWORK | DISCOVER • DEVELOP • CONNECT #CareerDevelopment #SelfAwareness #ProfessionalIdentity #CareerGrowth #CSMNetwork
1
0
Ажил мэргэжлийн дүрээ таних нь өөрийгөө танихаас эхэлдэг.
🚀 ТАНЫ КАРЬЕРЫН ДАРААГИЙН АЛХАМ ЮУ ВЭ?
Ажилтай байна гэдэг карьер тань хөгжиж байна гэсэн үг биш. Харин өөрийгөө таньж, ямар үнэ цэнэ бүтээдэг, хаашаа чиглэн хөгжихөө мэдэх нь карьерын ухамсартай удирдлагын эхлэл юм. Та карьерын шилжилт хийхээр төлөвлөж байна уу? Шинэ ажил хайж байна уу? Эсвэл одоогийн ажил мэргэжлийнхээ утга учир, өөрийн мэргэжлийн дүрийг илүү сайн ойлгохыг хүсэж байна уу? Тэгвэл Career Solution of Mongolia-ийн насанд хүрэгчдэд зориулсан карьер төлөвлөлтийн сургалтад урьж байна. 🌱 Сургалтаар та: - Өөрийн мэргэжлийн дүр, ажил дээрх үнэ цэнээ тодорхойлно. - Карьерын дараагийн алхмаа төлөвлөнө. - Карьерын хөгжил, мэргэжлийн шилжилтийн үндсэн ойлголтуудыг практикт эзэмшинэ. - RIASEC, Big Five зэрэг карьерын үнэлгээний арга хэрэгслийн зорилго, хэрэглээтэй танилцана. 📌 СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ 📅 Огноо: 11 сарын 14 🕘 Цаг: 09:00– 📍 Байршил: Impact Lab 💰 Төлбөр: 30,000₮ 👥 Хэнд нээлттэй вэ? - Карьерын чиглэлээ өөрчлөхийг хүсэж буй залуус - Ажлын байр хайж буй хүмүүс - Мэргэжлийн дүрээ илүү сайн танихыг хүссэн хэн бүхэн Өөрийгөө таних нь карьерынхаа дараагийн алхмыг зөв сонгох эхлэл. Мэргэжлийн дүрээ хамтдаа бүтээе! 🌐 Бүртгэл: https://forms.gle/WyGTuCmWkK2ia2g87 www.csm-network.space #CareerPlanning #CareerDevelopment #CSMNetwork #CareerSolutionOfMongolia #ImpactLab
1
0
🚀 ТАНЫ КАРЬЕРЫН ДАРААГИЙН АЛХАМ ЮУ ВЭ?
Эмпатууддаа энэ өдрийн мэнд! 🌿
Та бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй, эсвэл таныг бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдах үед төрдөг тэр мэдрэмжийг санаж байна уу? Сэтгэл хөдлөлдөө автаж, бүхнийг эхнээс нь тайлбарламаар, өөрийгөө зөвтгөж, ойлгуулахын тулд уртаас урт мессеж бичмээр санагддаг тэр мөчийг хэлж байна. Карл Густав Юнгийн өөрийгөө танин мэдэх, дотоод зөрчлөө ойлгох тухай үзэл санаанаас нэг чухал санааг авч үзье. Насанд хүрч, төлөвшинө гэдэг эмзэглэхээ болино гэсэн үг биш. Бид урьдын адил гомдож, шударга бус байдалд бухимдаж, өөрийгөө тайлбарлахыг хүсэж болно. Харин жинхэнэ өсөлт өөрчлөлт нь эмзэг мэдрэмж төрсөн мөч болон түүнд хариу үйлдэл үзүүлэх хоёрын хоорондох тэр богинохон завсарт эхэлдэг. Тэр үед өөрөөсөө нэг асуулт асуугаарай. “Би үнэхээр ойлголцохын тулд тайлбарлах гэж байна уу, эсвэл бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийгөө зөвтгөх гэж байна уу?” Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Юнгийн сэтгэл судлалын үүднээс бусдын зан үйлд бидний үзүүлж буй хүчтэй сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь өөрсдийн дотоод ертөнц, шийдэгдээгүй зөрчил, эмзэг цэгийг таних боломж болдог. Энэ нь бусдын буруу үйлдлийг зөвтгөж байгаа хэрэг биш. Харин бусдын үйлдэлд хариу үйлдэл үзүүлэхдээ өөрийнхөө дотор юу болж байгааг анзаарах боломж юм. Жишээлбэл, хамтач үзэлтэй, бусдын мэдрэмжийг анхаардаг хүн бусдыг шархлуулахгүй байхыг чухалчилж, өөрөө ч шархлахаас болгоомжилдог байж болно. Харин хувь хүний зорилго, үр дүн, бие даасан байдлыг илүү чухалчилдаг хүн бусдын эелдэг хандлагыг өөр өнцгөөс тайлбарлаж магадгүй. Гэхдээ энэ нь хэн нэгний зөв, нөгөөгийн буруу гэсэн үг биш. Бид өөрсдийн үнэт зүйл, туршлага, хэрэгцээний өнцгөөс бусдыг ойлгодог. Хувь хүний зорилгод төвлөрч чаддаг байдал ч манлайлалд хэрэгтэй чанар байж болно. Харин бусдыг ойлгох, хамтран ажиллах чадвар мөн адил чухал. Тиймээс бусдын хандлагыг өөрчлөх гэж яарахаасаа өмнө өөрийнхөө хариу үйлдлийг таньж сурах нь чухал. Эмпатуудад өгөх 3 зөвлөмж 1. Шууд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр завсарла. Таныг гомдоосон мессежид тэр дор нь хариу бичих албагүй. Урт тайлбар бичмээр санагдвал эхлээд тэмдэглэл дээрээ бичээд түр хадгалаарай. Өөрөөсөө:
1
0
Эмпатууддаа энэ өдрийн мэнд! 🌿
Career Talk №1
Карьер шилжилт хийх гээд эргэлзэж байгаа, хувь хүмүүс болон ажил мэргэжлийн дүрийг хөгжүүлэх сонирхолтой байгаа бүх хүмүүст зориулж өнөөдрийн дугаарыг бэлтгэлээ. Ажлын дүрээ олж утга учиртай амьдрахыг хүсвэл хаанаас эхлэх хэрэгтэй вэ, гэвэл өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тэгвэл яаж ямар арга зүй ямар замаар вэ гэдгийг энэ дугаараас олж мэдээрэй.
Career Talk №1
Үнэгүй сургалт
Ажил мэргэжлийн дүрээ таних 6 алхамт сургалт маань хүн бүхэнд нээлттэй боллоо. Энэ сургалтыг сар бүр онлайн хэлбэрээр явуулах болохоор сургалтад суусан хүмүүс маань таньдаг хүмүүстээ санал болгож болохоос гадна, шууд хэлбэрээр үзэх боломжтой шүү. Үүний тулд Classroom дотор байгаа хичээлүүдийг хянаад явахад л болно. Сургалт нэмэгдэх бүр зарлал тавигдах болно оо.
1-30 of 56
powered by
CSM NetW🟢RK
skool.com/tender-2614
🌿 CSM NetW🟢RK Community 🌱
Өөрийн талаарх хэвшмэл ойлголтоо эвдэж, карьерын чиглэлээ бүтээх орон зай.
📚 Хөтөлбөр • Дэмжлэгийн бүлгэм
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by