Ажилтай байна гэдэг карьер тань хөгжиж байна гэсэн үг биш. Харин өөрийгөө таньж, ямар үнэ цэнэ бүтээдэг, хаашаа чиглэн хөгжихөө мэдэх нь карьерын ухамсартай удирдлагын эхлэл юм.
Та карьерын шилжилт хийхээр төлөвлөж байна уу? Шинэ ажил хайж байна уу? Эсвэл одоогийн ажил мэргэжлийнхээ утга учир, өөрийн мэргэжлийн дүрийг илүү сайн ойлгохыг хүсэж байна уу?
Тэгвэл Career Solution of Mongolia-ийн насанд хүрэгчдэд зориулсан карьер төлөвлөлтийн сургалтад урьж байна.
🌱 Сургалтаар та:
- Өөрийн мэргэжлийн дүр, ажил дээрх үнэ цэнээ тодорхойлно.
- Карьерын дараагийн алхмаа төлөвлөнө.
- Карьерын хөгжил, мэргэжлийн шилжилтийн үндсэн ойлголтуудыг практикт эзэмшинэ.
- RIASEC, Big Five зэрэг карьерын үнэлгээний арга хэрэгслийн зорилго, хэрэглээтэй танилцана.
📌 СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
📅 Огноо: 11 сарын 14
🕘 Цаг: 09:00–
📍 Байршил: Impact Lab
💰 Төлбөр: 30,000₮
👥 Хэнд нээлттэй вэ?
- Карьерын чиглэлээ өөрчлөхийг хүсэж буй залуус
- Ажлын байр хайж буй хүмүүс
- Мэргэжлийн дүрээ илүү сайн танихыг хүссэн хэн бүхэн
Өөрийгөө таних нь карьерынхаа дараагийн алхмыг зөв сонгох эхлэл.
Мэргэжлийн дүрээ хамтдаа бүтээе!
#CareerPlanning #CareerDevelopment #CSMNetwork #CareerSolutionOfMongolia #ImpactLab