User
Write something
Эмпатууддаа энэ өдрийн мэнд! 🌿
Та бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй, эсвэл таныг бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдах үед төрдөг тэр мэдрэмжийг санаж байна уу? Сэтгэл хөдлөлдөө автаж, бүхнийг эхнээс нь тайлбарламаар, өөрийгөө зөвтгөж, ойлгуулахын тулд уртаас урт мессеж бичмээр санагддаг тэр мөчийг хэлж байна. Карл Густав Юнгийн өөрийгөө танин мэдэх, дотоод зөрчлөө ойлгох тухай үзэл санаанаас нэг чухал санааг авч үзье. Насанд хүрч, төлөвшинө гэдэг эмзэглэхээ болино гэсэн үг биш. Бид урьдын адил гомдож, шударга бус байдалд бухимдаж, өөрийгөө тайлбарлахыг хүсэж болно. Харин жинхэнэ өсөлт өөрчлөлт нь эмзэг мэдрэмж төрсөн мөч болон түүнд хариу үйлдэл үзүүлэх хоёрын хоорондох тэр богинохон завсарт эхэлдэг. Тэр үед өөрөөсөө нэг асуулт асуугаарай. “Би үнэхээр ойлголцохын тулд тайлбарлах гэж байна уу, эсвэл бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийгөө зөвтгөх гэж байна уу?” Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Юнгийн сэтгэл судлалын үүднээс бусдын зан үйлд бидний үзүүлж буй хүчтэй сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь өөрсдийн дотоод ертөнц, шийдэгдээгүй зөрчил, эмзэг цэгийг таних боломж болдог. Энэ нь бусдын буруу үйлдлийг зөвтгөж байгаа хэрэг биш. Харин бусдын үйлдэлд хариу үйлдэл үзүүлэхдээ өөрийнхөө дотор юу болж байгааг анзаарах боломж юм. Жишээлбэл, хамтач үзэлтэй, бусдын мэдрэмжийг анхаардаг хүн бусдыг шархлуулахгүй байхыг чухалчилж, өөрөө ч шархлахаас болгоомжилдог байж болно. Харин хувь хүний зорилго, үр дүн, бие даасан байдлыг илүү чухалчилдаг хүн бусдын эелдэг хандлагыг өөр өнцгөөс тайлбарлаж магадгүй. Гэхдээ энэ нь хэн нэгний зөв, нөгөөгийн буруу гэсэн үг биш. Бид өөрсдийн үнэт зүйл, туршлага, хэрэгцээний өнцгөөс бусдыг ойлгодог. Хувь хүний зорилгод төвлөрч чаддаг байдал ч манлайлалд хэрэгтэй чанар байж болно. Харин бусдыг ойлгох, хамтран ажиллах чадвар мөн адил чухал. Тиймээс бусдын хандлагыг өөрчлөх гэж яарахаасаа өмнө өөрийнхөө хариу үйлдлийг таньж сурах нь чухал. Эмпатуудад өгөх 3 зөвлөмж 1. Шууд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр завсарла. Таныг гомдоосон мессежид тэр дор нь хариу бичих албагүй. Урт тайлбар бичмээр санагдвал эхлээд тэмдэглэл дээрээ бичээд түр хадгалаарай. Өөрөөсөө:
1
0
Эмпатууддаа энэ өдрийн мэнд! 🌿
ТЭГЭЭС ЭХЛЭХ ДАДАЛ
Манай 5 настай хүүгийн цэцэрлэг дээр "Хайр"-н улирал болж байгаа юм л даа. Есөн сараас эхлээд өөрийгөө хайрлах, аав ээж, ах эгч, байгаль, амьтан гээд хайр бүр ондоо гэдгийг ойлгуулах зураг дүрслэл энэ тэнд өлгөсөн байдаг юм. Энэ дундаас өөрийгөө хайрлах гэдэг сэдэв нь манай хүүд их сонирхолтой санагдаж "Ээжээ өөрийгөө хайрлах хэрэгтэй тэ?" гэж асууснаа гэхдээ яаж хайрлах юм "өөрийгөө үнэсэж" болохгүй шд гэх нь тэр. Нээрээ өв тэгш бие хүнийг хүмүүжүүлье, өв тэгш мэргэжилтнийг бэлтгэе гэвэл өөрийгөө хайрлахаас л эхлэнэ. Үүний суурь ухагдахуун нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг, би хийж чадна гэх өөртөө итгэлтэй /Зоригтой/ бие хүн болж төлөвшсөн байх талаар ярьж байгаа юм. Тэгвэл миний зүгээс хүүхдээ өөртөө итгэлтэй болгоход нь яг юу хийлээ гэж асуув. Доорх өөртөө итгэх итгэлийг суулгах тойргоос * Өөрийн талаарх ойлголт * Аливаа зүйлийг хийж чадна гэх өөртөө итгэх итгэл * Өөрийгөө анхаарах * Өөрийгөө илэрхийлэх гэх үндсэн ухагдахуунууд бол өв тэгш бие хүнийг /Эрүүл сэтгэл зүйтэй хувь хүн/ бүтээх энгийн 4 ойлголтыг дадлын түвшинд суулгах боломжтой үйлдэлд чиглэсэн тойрог юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу гээч? Ихэнхи хүмүүс хийж дасаагүй учраас хийдэг ч үгүй. Учир нь бүгд л итгэлгүй байж байгаад хийж үзсэнийхээ дараа л итгэл нь нэмэгддэг. Энэ үгээр ихэнхи хүмүүс "тэг"-с эхэлж чададгүй. Миний дансанд мөнгө байхгүй байна. 0 төгрөг байна. Гээд сэтгэлээр унадаг атал цалин аваад шилжүүлэх данс нь ядаж байгаа шүү гэж бододгүй гэсэн үг. Өнөөдөр монголд иргэний үнэмлэх байхгүй, данс ч байхгүй, Монгол улсад бүртгэгдээгүй Улаанбаатар хотод оршин суугаа хүмүүс хэдэн мянгаараа байдаг гэлцдэг. /Ажил мэргэжил судлалын хүрээнд улаан бүсэд ажилладаг хүний эх сурвалжаас сонсов/ Хөдөлмөр эрхэлж нийгмийн харилцаанд оръё гэхээр юу ч байхгүй хүмүүс хэдэн мянгаараа гэнэ. Гэвч бодит үнэн нь 0 хүртэл тоо юм гэдэг шиг ор хоосон гэх зүйл байдаггүй. Бие хүний ойлголтын хүрээнд "Тэг" гэдэг өгөгдөл болохоос ор хоосон гэсэн үг биш. Иргэний үнэмлэх байхгүй ч, гар байна, хэл байна, хөл байна, ярьж чадаж байна, эсвэл харж чадаж байна гэдэг өөрөө өгөгдөл юм гэдгийг л тэдгээр хүмүүст ойлгуулах хэрэгтэй болдог гэнэ.
ТЭГЭЭС ЭХЛЭХ ДАДАЛ
Карьер зөвлөх гэж хэн бэ?
🧭 Карьерынхаа талаар хэнтэй ярилцахаа мэдэхгүй байна уу? Мэргэжлээ сонгох, ажилдаа сэтгэл хангалуун бус байх, карьераа өөрчлөх, декретийн дараа ажилдаа эргэн орох, тэтгэвэрт гарсны дараа шинэ зорилго олох гээд бидний амьдралд ажил мэргэжилтэй холбоотой олон асуулт тулгардаг. Эдгээр асуултын хариултыг заавал ганцаараа олох албагүй. Карьер зөвлөгөө нь таны өнөөгийн нөхцөл байдал, сонирхол, давуу тал, үнэ цэнэ, зорилгыг судалж, өөрийн чиглэлээ тодорхойлон, дараагийн алхмаа төлөвлөхөд туслах үйл явц юм. 🌱 Мэргэжлээ сонгож буй өсвөр үе, залуус 🌱 Карьераа өөрчлөх эсвэл хөгжүүлэхийг хүссэн мэргэжилтнүүд 🌱 Декретийн дараа ажилдаа эргэн орох гэж буй ээжүүд 🌱 Амьдралын шинэ үе шатанд зорилгоо дахин тодорхойлж буй хүмүүс 🌱 Ажилтнуудынхаа хөгжлийг дэмжихийг хүссэн байгууллага, хүний нөөцийн мэргэжилтнүүд Та ч бас өөрийнхөө ажил, амьдралын дараагийн дүрийг бүтээхийг хүсэж байна уу? Career Solutions of Mongolia-ийн карьерын зөвлөгөөний цаг нээлттэй байна. 📌 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: https://forms.gle/nG2bMp8Fks2bPFfF6 #CareerSolutionsOfMongolia #КарьерЗөвлөгөө #КарьерХөгжил #ХүнТөвтХөгжил
2
0
Карьер зөвлөх гэж хэн бэ?
Сэтгэл хөдлөл ба туйлдах тухай
Сошиалаас залхаж ядарч байгаа гэдэг нь үнэндээ цахим орчноос ирж байгаа мэдээллээс үүдэлтэй сэтгэл хөдлөлийн тэнцвэргүй байдлаас болж байгаа гэдгийг Robert Wright гээд судлаач онцолсон байна. Хамгийн энгийнээр энерги эрч хүчээ удирдаж сурахыг хүсвэл сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй гэнээ. Жишээ нь ээж хүн хүүхдүүдээсээ ядарч байна гэдэг нь үнэндээ шууд утгаар нь ойлгохоос илүүтэй хүүхдүүдийн талаарх бодогддог, мэдрэгддэг тэр бүхий л сэтгэл хөдлөлөөс ядарч туйлдаж байгаа юм. Дуртай ажлаасаа хүртэл яагаад залхаж байгаа вэ гэхээр тэр ажлын талаарх бодол, бодлоос үүдэлтэй сэтгэл хөдлөл нь биднийг туйлдуулж байгаа хэрэг. Тиймээс амралтын өдрөө болж өгвөл олон өөр зүйлд анхаарлаа хандуулж бүтээлч байхыг хичээгээрэй.
2
0
Сэтгэл хөдлөл ба туйлдах тухай
Өнөөдрийн тухай
"Хүн болгон төрдөг бас хүн болгон үхдэг. Төрөхөөс үхэх хүртэлх завсрын мөчлөгт хэрхэн орших вэ гэдгийг бид өөрсдөө л шийддэг. Түлхүүр үг нь "Өөрсдөө л шийддэг". Түүнээс биш аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд гэх мэт бидэнд нөлөөлдөг биш. Бид өөрсдөө л бүх үр дагаврынхаа эзэн нь болж байдаг." Өнөөдрийг би энэ өгүүлбэрээр эхлүүлж байна. Оршиж буй энэ богинохон цаг хугацаандаа аахилж биш анзаарч амьдарвал ажил амьдралын баланс эхэлдэг болохыг сонсож байсан подкастныхаа энгийн өгүүлбэрээс анзаарав. Гэтэл өнөөдөр яг "Ажил амьдралын баланс" бүлгэмийн уулзалттай байгаа гэдгээ мартаагүй биз? Энэ бүлгэмдээ оршиж байгаа бүх гишүүдийгээ орой 19:00 минутад уулзацгаая гэж урьж байна. "Аз жаргалтай болно" гэвэл хийсвэр зүйл - "Аз жаргалтай байна" гэвэл бодит зүйл. Амьдралынхаа бодит агшныг мэдрэх цаг болжээ.
1
0
Өнөөдрийн тухай
1-26 of 26
powered by
CSM NetW🟢RK
skool.com/tender-2614
🌿 CSM NetW🟢RK Community 🌱
Өөрийн талаарх хэвшмэл ойлголтоо эвдэж, карьерын чиглэлээ бүтээх орон зай.
📚 Хөтөлбөр • Дэмжлэгийн бүлгэм
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by