Activity
Mon
Wed
Fri
Sun
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
What is this?
Less
More

Owned by Anudari

🌿 SELF | Хүн төвт хөгжлийн community 🌱 Өөрийн талаарх хэвшмэл ойлголтоо эвдэж, карьерын чиглэлээ бүтээх орон зай. 📚 Хөтөлбөр • Дэмжлэгийн бүлгэм

46 contributions to Human and Career development
Сэтгэл хөдлөл ба туйлдах тухай
Сошиалаас залхаж ядарч байгаа гэдэг нь үнэндээ цахим орчноос ирж байгаа мэдээллээс үүдэлтэй сэтгэл хөдлөлийн тэнцвэргүй байдлаас болж байгаа гэдгийг Robert Wright гээд судлаач онцолсон байна. Хамгийн энгийнээр энерги эрч хүчээ удирдаж сурахыг хүсвэл сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй гэнээ. Жишээ нь ээж хүн хүүхдүүдээсээ ядарч байна гэдэг нь үнэндээ шууд утгаар нь ойлгохоос илүүтэй хүүхдүүдийн талаарх бодогддог, мэдрэгддэг тэр бүхий л сэтгэл хөдлөлөөс ядарч туйлдаж байгаа юм. Дуртай ажлаасаа хүртэл яагаад залхаж байгаа вэ гэхээр тэр ажлын талаарх бодол, бодлоос үүдэлтэй сэтгэл хөдлөл нь биднийг туйлдуулж байгаа хэрэг. Тиймээс амралтын өдрөө болж өгвөл олон өөр зүйлд анхаарлаа хандуулж бүтээлч байхыг хичээгээрэй.
1
0
Сэтгэл хөдлөл ба туйлдах тухай
Мэргэжил гэж юу вэ?
Мэргэжил сонгох гэж буй хүүхдүүд, карьерын шилжилт хийж буй хувь хүмүүст зориулсан "Мэргэжил гэх тоглоомын ертөнцөд тавтай морил" гэх сургалтыг зориулж байна. Бид энэ надад зориулагдаагүй, энэ хүүхдэд зориулсан эсвэл энэ миний тухай биш бусдын тухай асуудал гэдэг хандлага л биднийг хамгийн ихээр уруудахад хүргэдэг гэж боддог. Тиймээс мэргэжлийн дүрээ таних хүсэл сонирхолтой хүн бүхэнд энэ сургалтаа зориулж байна.
2
0
Мэргэжил гэж юу вэ?
10-р сарын бүлгэмийн цахим уулзалт
Сайн байцгаана уу эрхэм гишүүдээ? 🌿 Та бүхнийг “Ажил–амьдралын баланс” сэдэвт цахим бүлгэмийн уулзалтад урьж байна. Ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрийг эргэцүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, өөртөө хэрэгжүүлж болох арга барилтай танилцан, нээлттэй ярилцах боломжтой. 📅 10-р сарын 15 | 19:00 💻 Skool платформ 🎁 Бүх гишүүдэд үнэ төлбөргүй. Skool-д нэвтрэх ч мөн үнэгүй. Хамтдаа өөртөө цаг гаргаж, ажил амьдралынхаа тэнцвэрийг эргэцүүлье. 🤎 👉 https://www.skool.com/live/2Fjsycn2s6s
3
0
10-р сарын бүлгэмийн цахим уулзалт
Ажил амьдралын баланс
Ажил амьдралын баланс бүлгэмийн цахим уулзалт маргаашийн 19:00 мин болохоор боллоо.
3
0
Өнөөдрийн тухай
"Хүн болгон төрдөг бас хүн болгон үхдэг. Төрөхөөс үхэх хүртэлх завсрын мөчлөгт хэрхэн орших вэ гэдгийг бид өөрсдөө л шийддэг. Түлхүүр үг нь "Өөрсдөө л шийддэг". Түүнээс биш аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд гэх мэт бидэнд нөлөөлдөг биш. Бид өөрсдөө л бүх үр дагаврынхаа эзэн нь болж байдаг." Өнөөдрийг би энэ өгүүлбэрээр эхлүүлж байна. Оршиж буй энэ богинохон цаг хугацаандаа аахилж биш анзаарч амьдарвал ажил амьдралын баланс эхэлдэг болохыг сонсож байсан подкастныхаа энгийн өгүүлбэрээс анзаарав. Гэтэл өнөөдөр яг "Ажил амьдралын баланс" бүлгэмийн уулзалттай байгаа гэдгээ мартаагүй биз? Энэ бүлгэмдээ оршиж байгаа бүх гишүүдийгээ орой 19:00 минутад уулзацгаая гэж урьж байна. "Аз жаргалтай болно" гэвэл хийсвэр зүйл - "Аз жаргалтай байна" гэвэл бодит зүйл. Амьдралынхаа бодит агшныг мэдрэх цаг болжээ.
1
0
Өнөөдрийн тухай
1-10 of 46
@tender-growth-journey-9816
🌿 SELF | Хүн төвт хөгжлийн community 🌱Өөрийн талаарх хэвшмэл ойлголтоосоо салж карьерын чиглэлээ бүтээх орон зай. 📚 Хөтөлбөр • Дасгал • Community

Active 1h ago
Joined Nov 30, 2025
ENFJ