User
Write something
"Миний хяналтад юу байдаг, юу байдаггүй вэ" гэдгийг хүүхэддээ ойлгуулах тухай
Сайн уу! эцэг, эхчүүддээ, Хүүхдүүддээ багаас нь "Миний хяналтад юу байдаг, юу байдаггүй вэ" гэдгийг ойлгуулах нь маш чухал. Энэ чадвар нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, сэтгэл санааны тэнцвэр, найз нөхөдтэй харилцах чадварыг бэхжүүлдэг. Хүүхэд өөрөө хянаж чадах зүйлс - Өөрийн хариу үйлдэл, зан төлөв, хандлага - Хэрхэн ярих, бусдад хэрхэн хандах - Өөрийн хил хязгаар - Өөртөө хэлдэг үгс, "Би чадна" гэж өөрийгөө урамшуулах - Хэнтэй цагийг өнгөрүүлэхээ сонгох - Өөрийн мэдрэмжийг танин мэдэж, зохицуулах Хүүхдийн хяналтаас гадуурх зүйлс - Бусдын бодол, санал, хандлага - Бусад хүн надтай хэрхэн ярьж, хандаж байгаа нь - Бусад хүн миний тухай юу гэж хэлэх - Өнгөрсөн, ирээдүй, цаг хугацаа - Гадаад үйл явдал, үр дүн Яагаад чухал вэ? Хүүхэд өөрийн хяналтад байгаа зүйл дээр анхаарахыг сурвал: - Бусдын үг, үйлдэлд хэт гомдох, зовох нь багасна - Тайван, итгэлтэй, тэсвэр хатуужилтай болно - Мэдрэмжээ зөв нэрлэж, зохицуулж сурна - Өөрийгөө болон бусдыг хүндлэх чадвар нэмэгдэнэ Гэртээ хэрхэн сургах вэ? 1. Энгийн үгээр тайлбарлах. "Найз чинь тоглоомоо өгөөгүй бол тэр чинь түүний шийдвэр, харин чи юу хийхээ өөрөө сонгож чадна. Чи гомдохоо хэлж болно, өөр найзтайгаа тоглож болно." 2. Мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөх. "Чи гунигтай байна уу? Энэ ойлгомжтой. Одоо юу чамд тусалж чадах вэ?" гэж асууж, амьсгаа авах, тэврүүлэх, ярих гэх мэт сонголтыг өгөх. 3. Өөрт нь сайхан үг хэлж сургах. "Би чадна", "Би хичээж байна" гэх мэт. 4. Хил хязгаараа хэлж сургах. "Үгүй", "Зогс", "Надад таалагдахгүй байна" гэж хэлэх, хэрэв хэцүү бол итгэмжит том хүнд хэлэхийг зааж өгөх. 5. Өөрөө үлгэр дуурайл болох. Хүүхэд таныг яаж хариу үйлдэл үзүүлж байгааг хараад суралцдаг. 6. Өдөр бүр жижиг сонголт өгөх. Аль хувцсаа өмсөх вэ, ямар номыг уншихыг сонгох уу гэх мэтээр. Хэрэв та Үнэ төлбөргүй өсвөр болон бага насны хүүхэдтэй хэрхэн харилцах, тэдний хөгжлийг хэрхэн дэмжих талаар мэдээлэл авч суралцахыг хүсвэл +1 гэж бичээрэй. Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
1
0
 "Миний хяналтад юу байдаг, юу байдаггүй вэ" гэдгийг хүүхэддээ ойлгуулах тухай
Баярт мөч! 😁 🥳
Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг групынхээ гишүүддээ хүргэе! Ойрд Нэргүй нь хувийн амьдралд тохиолдох олон ажлуудаа зохицуулах гээд зөндөө завгүй байлаа. Түүний нэгээс Баяртайгаар хуваалцахад би нь Австрали улсад хоер дахь баклаврын зэргээ "Сургуулийн өмнөх боловсролын багш" хэмээх мэргэжлээр төгсөж өчигдөр төгсөлтийн баяраа хийлээ 😀. Австрали улсад ирээд 7 гаран жил болжээ, энэ олон жилд хэлний бэлтгэлээс эхлээд баклаврын түвшин хүртэл суралцахад хувь хүний төдийгүй, мэргэжлийнхээ хүрээнд маш олон зүйлийг суралцаж, маш олон зүйлсийг даван туулж, алдаж, онож ирсэн байна. Энэ хугацаанд баярламаар, өөрөөрөө бахархмаар, ихийг хийж урам зоригоор цэнэглэгдэх, бас хааяа уйлмаар, шантармаар, бүхнийг хаяаад гэртээ харимаар санагдах мөчүүд олон байсан ч өөртөө тавьсан зорилго, алсын харааруугаа чиглэж, бас намайг гэдэг хайртай гэр бүл, найз нөхөд, багш нарынхаа дэмжлэг туслалцаатайгаар тулгарсан бэрхшээлээ даван туулж өнөөдрийн энэ өдөрт ирсэндээ Баяртай байна 🥰. Цаашид ч хийж бүтээх, суралцах зүйлс илүү их байхыг ойлгож, ухамсарлаж байгаа бөгөөд ямартай ч өөрийнхөө чадлаар сурсан мэдсэнээ хуваалцсаар байх болно. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, миний хуваалцахыг хичээдэг зүйлийг үзэж, сонсож, оролцож ирсэн бүх хүмүүсдээ Баярлалаа 🥰. Бүгдэд нь сайн сайханыг хүсье! Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
Баярт мөч! 😁 🥳
G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉 гэнээ 😀
👏👏👏 Өнөөдөр өглөө босоод ажлын имэйлээ нээсэн урдаас Ойн Баяр Хүргэе! гээд л сальют буудаж байна 😀. Би ч дотороо юун баяр хөөр болоод явчихваа юу билээ гэж бодон уншвал 👇 G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉 Хүндэт Нэргүй, Таны ажлын ой тохиож байгаад баяр хүргэе! 🎊 Таны хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөрийг бид өндрөөр үнэлдэг бөгөөд энэ нь хамтын амжилтад маань үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. Өнөөдөр энэ баярт мөчийг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн жилүүдийн хугацаанд таны оролцсон эерэг өөрчлөлтүүд болон амжилтуудаа эргэн нэг дурсах цаг гаргана гэж найдаж байна. Таны хүчин чармайлт өдөр бүр бодит өөрчлөлтийг авчирдаг бөгөөд манай хамт олон, гэр бүлүүд болон хүүхдүүдэд үнэхээр үнэ цэнтэй нөлөө үзүүлдэг. G8 Education-тай хамтдаа амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн олон жилийг угтан авах болтугай. Таны тууштай байдал, шаргуу хөдөлмөрт чин сэтгэлээсээ талархаж байна! Хүндэтгэсэн, G8 Education ...гэжээ. Австрали улсад ирж суралцаад мэргэжлээрээ сургуулийн өмнөх боловсролын салбарт Early Childhood Educator буюу цэцэрлэгийн багшаар ажиллаад ийнхүү 5 жил өнгөрчээ. Эхлээд өөртөө Баяр хүргэе! 🥳🥳🥳. kkk 👏👏👏 Намайг энд цэцэрлэгийн багш хийдэг гэдгийг зарим хүмүүс мэддэггүй байж магадгүй хэхэ аргагүй биз би ч илүү онлайнаар өсвөр насныхантай ажиллах чиглэлд мэдээ мэдээлэл хүргэхдээ төвлөрдөг байсан. 👏👏👏 Өнгөрсөн хугацаанд энд бага насны хүүхдүүдтэй ажиллаж бас суралцаж, онлайнаар өсвөр насныхантай, өмнө нь дунд сургуулийн багш байхдаа ч өсвөр насныхантай ажилладаг байсан. Энэ бүхнээс анзаарч байх нээ хүүхдийг аль болох багаас нь зөв хүн болж төлөвшүүлэхэд бага насны хөгжилөөс эхлэх нь маш чухал гэдгийг бодит байдал дээр харж, ойлгож байгаа мөн үүнийг баталсан ч судалгаанууд ч байдаг. 👏👏👏 Цаашид сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр эцэг, эхчүүд, цэцэрлэгийн багш нартаа зориулан эндээс суралцаж байгаа бүхнээсээ төлхүү хуваалцаж байна аа 😄🥰. Ер нь хүүхэд сургаж, асарч хамгаалж, төлөвшүүлнэ гэдэг чинь асар их ачаалалтай, хариуцлагатай, дуусаж дундрашгүй атлаа үнэ цэнтэй ажил байдаг юм билээ. Энэ их үйлсэд хүчин зүтгэдэг бүх хүмүүст Баярлалаа бас Амжилт хүсье 🥰.
5
0
G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉 гэнээ 😀
Тавтай Морил! Шинэ гишүүд минь 🥰
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Та бүхний ажил амьдрал тавлаг уу. Шинээр орж ирж байгаа гишүүд минь Тавтай Морил. Энэхүү коммунити маань өсвөр болон бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдийн хөгжил, төлөвшил, харилцааны талаар суралцах боломж олгосон нэгдэл юм. Та Хамгийн эхний Classroom болох "Хүүхдээ Ойлгоё" гэсэн классрүүмээс та бүхэнд зориулсан Үнэ төлбөргүй хичээл, чалленж, ebook уншиж, танилцах, суралцах боломжтой шүү. Цаашлаад хувьчилсан асуулт, мэдээлэл авах надруу хувь чат явуулах боломжтой шүү 💗. Хичээлээ үзээд бодит амьдрал дээр хэрэгжүүлээд хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээр дэвшил гаргаж байгаа бол postoor хуваалцаж бусаддаа урам зориг болохыг уриалж байна. Мөн танд ч ба сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, дүгнэх боломж болох болно. Танд Амжилт хүсье! Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
6
0
Тавтай Морил! Шинэ гишүүд минь 🥰
Шинэ сарын сонин сайхан!
Сайн байцгаана уу! эцэг, эхчүүдээ Ойрд Австрали улсад сургуулийн өмнөх боловсролын багшаар төгсөх сүүлийн хичээлүүдийнхээ шалгалт, даалгаваруудаа өгч дуусгах гээд нилээдгүй завгүй өдрүүд өнгөрлөө. Одоо үр дүнгээ хүлээх л үлдлээ. Их ажлын ард гарах гээд хичээж явна аа kkk Мөн өсвөр насныханыхаа 5 хоногийн дасгалжуулалтыг цагаа товлож дасгалжуулалтаа эхлүүлэхийг хүсч байгаа хүмүүстэй эхнээсээ эхэлсэн, мэдээлэл авах хүсэлт илгээсэн эцэг, эхчүүдэд мэдээлэл явуулсан, зарим очоогүй нь тун удахгүй очих болно, мөн цаг дүүрсэн үед хүлээлгийн жагсаалтад оруулсан байгаа. Тантай эргээд холбогдох болноо Эцэг, эхчүүд маань энэхүү EDURA community дээ байгаа Үнэ төлбөргүй хүүхэдтэйгээ харилцах хичээл, ebook, сургалт, чалленжүүдийг бие даан үзэж судлаад суралцаад явж байгаарай. Цаашид бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мэдээлэл оруулахаар төлөвлөж байгаа, энд суралцаж байгаа зүйлсээ хуваалцах болно Хамтдаа байж, суралцаж байдагт Баярлалаа. Зураг: Цэцэрлэгт ажил дээрээ Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
Шинэ сарын сонин сайхан!
1-30 of 35
powered by
Edura Community
skool.com/flourish-education-coaching-4888
Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by