Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг групынхээ гишүүддээ хүргэе!
Ойрд Нэргүй нь хувийн амьдралд тохиолдох олон ажлуудаа зохицуулах гээд зөндөө завгүй байлаа. Түүний нэгээс Баяртайгаар хуваалцахад би нь Австрали улсад хоер дахь баклаврын зэргээ "Сургуулийн өмнөх боловсролын багш" хэмээх мэргэжлээр төгсөж өчигдөр төгсөлтийн баяраа хийлээ 😀.
Австрали улсад ирээд 7 гаран жил болжээ, энэ олон жилд хэлний бэлтгэлээс эхлээд баклаврын түвшин хүртэл суралцахад хувь хүний төдийгүй, мэргэжлийнхээ хүрээнд маш олон зүйлийг суралцаж, маш олон зүйлсийг даван туулж, алдаж, онож ирсэн байна.
Энэ хугацаанд баярламаар, өөрөөрөө бахархмаар, ихийг хийж урам зоригоор цэнэглэгдэх, бас хааяа уйлмаар, шантармаар, бүхнийг хаяаад гэртээ харимаар санагдах мөчүүд олон байсан ч өөртөө тавьсан зорилго, алсын харааруугаа чиглэж, бас намайг гэдэг хайртай гэр бүл, найз нөхөд, багш нарынхаа дэмжлэг туслалцаатайгаар тулгарсан бэрхшээлээ даван туулж өнөөдрийн энэ өдөрт ирсэндээ Баяртай байна 🥰.
Цаашид ч хийж бүтээх, суралцах зүйлс илүү их байхыг ойлгож, ухамсарлаж байгаа бөгөөд ямартай ч өөрийнхөө чадлаар сурсан мэдсэнээ хуваалцсаар байх болно. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, миний хуваалцахыг хичээдэг зүйлийг үзэж, сонсож, оролцож ирсэн бүх хүмүүсдээ Баярлалаа 🥰.
Бүгдэд нь сайн сайханыг хүсье!
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй