Сайн уу! эцэг, эхчүүддээ,
Хүүхдүүддээ багаас нь "Миний хяналтад юу байдаг, юу байдаггүй вэ" гэдгийг ойлгуулах нь маш чухал. Энэ чадвар нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, сэтгэл санааны тэнцвэр, найз нөхөдтэй харилцах чадварыг бэхжүүлдэг.
Хүүхэд өөрөө хянаж чадах зүйлс
- Өөрийн хариу үйлдэл, зан төлөв, хандлага
- Хэрхэн ярих, бусдад хэрхэн хандах
- Өөрийн хил хязгаар
- Өөртөө хэлдэг үгс, "Би чадна" гэж өөрийгөө урамшуулах
- Хэнтэй цагийг өнгөрүүлэхээ сонгох
- Өөрийн мэдрэмжийг танин мэдэж, зохицуулах
Хүүхдийн хяналтаас гадуурх зүйлс
- Бусдын бодол, санал, хандлага
- Бусад хүн надтай хэрхэн ярьж, хандаж байгаа нь
- Бусад хүн миний тухай юу гэж хэлэх
- Өнгөрсөн, ирээдүй, цаг хугацаа
- Гадаад үйл явдал, үр дүн
Яагаад чухал вэ?
Хүүхэд өөрийн хяналтад байгаа зүйл дээр анхаарахыг сурвал:
- Бусдын үг, үйлдэлд хэт гомдох, зовох нь багасна
- Тайван, итгэлтэй, тэсвэр хатуужилтай болно
- Мэдрэмжээ зөв нэрлэж, зохицуулж сурна
- Өөрийгөө болон бусдыг хүндлэх чадвар нэмэгдэнэ
Гэртээ хэрхэн сургах вэ?
- Энгийн үгээр тайлбарлах. "Найз чинь тоглоомоо өгөөгүй бол тэр чинь түүний шийдвэр, харин чи юу хийхээ өөрөө сонгож чадна. Чи гомдохоо хэлж болно, өөр найзтайгаа тоглож болно."
- Мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөх. "Чи гунигтай байна уу? Энэ ойлгомжтой. Одоо юу чамд тусалж чадах вэ?" гэж асууж, амьсгаа авах, тэврүүлэх, ярих гэх мэт сонголтыг өгөх.
- Өөрт нь сайхан үг хэлж сургах. "Би чадна", "Би хичээж байна" гэх мэт.
- Хил хязгаараа хэлж сургах. "Үгүй", "Зогс", "Надад таалагдахгүй байна" гэж хэлэх, хэрэв хэцүү бол итгэмжит том хүнд хэлэхийг зааж өгөх.
- Өөрөө үлгэр дуурайл болох. Хүүхэд таныг яаж хариу үйлдэл үзүүлж байгааг хараад суралцдаг.
- Өдөр бүр жижиг сонголт өгөх. Аль хувцсаа өмсөх вэ, ямар номыг уншихыг сонгох уу гэх мэтээр.
Хэрэв та Үнэ төлбөргүй өсвөр болон бага насны хүүхэдтэй хэрхэн харилцах, тэдний хөгжлийг хэрхэн дэмжих талаар мэдээлэл авч суралцахыг хүсвэл +1 гэж бичээрэй.
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй