G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉 гэнээ 😀
👏👏👏 Өнөөдөр өглөө босоод ажлын имэйлээ нээсэн урдаас Ойн Баяр Хүргэе! гээд л сальют буудаж байна 😀. Би ч дотороо юун баяр хөөр болоод явчихваа юу билээ гэж бодон уншвал 👇
G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉
Хүндэт Нэргүй,
Таны ажлын ой тохиож байгаад баяр хүргэе! 🎊
Таны хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөрийг бид өндрөөр үнэлдэг бөгөөд энэ нь хамтын амжилтад маань үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.
Өнөөдөр энэ баярт мөчийг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн жилүүдийн хугацаанд таны оролцсон эерэг өөрчлөлтүүд болон амжилтуудаа эргэн нэг дурсах цаг гаргана гэж найдаж байна. Таны хүчин чармайлт өдөр бүр бодит өөрчлөлтийг авчирдаг бөгөөд манай хамт олон, гэр бүлүүд болон хүүхдүүдэд үнэхээр үнэ цэнтэй нөлөө үзүүлдэг.
G8 Education-тай хамтдаа амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн олон жилийг угтан авах болтугай. Таны тууштай байдал, шаргуу хөдөлмөрт чин сэтгэлээсээ талархаж байна!
Хүндэтгэсэн,
G8 Education
...гэжээ. Австрали улсад ирж суралцаад мэргэжлээрээ сургуулийн өмнөх боловсролын салбарт Early Childhood Educator буюу цэцэрлэгийн багшаар ажиллаад ийнхүү 5 жил өнгөрчээ. Эхлээд өөртөө Баяр хүргэе! 🥳🥳🥳. kkk
👏👏👏 Намайг энд цэцэрлэгийн багш хийдэг гэдгийг зарим хүмүүс мэддэггүй байж магадгүй хэхэ аргагүй биз би ч илүү онлайнаар өсвөр насныхантай ажиллах чиглэлд мэдээ мэдээлэл хүргэхдээ төвлөрдөг байсан.
👏👏👏 Өнгөрсөн хугацаанд энд бага насны хүүхдүүдтэй ажиллаж бас суралцаж, онлайнаар өсвөр насныхантай, өмнө нь дунд сургуулийн багш байхдаа ч өсвөр насныхантай ажилладаг байсан. Энэ бүхнээс анзаарч байх нээ хүүхдийг аль болох багаас нь зөв хүн болж төлөвшүүлэхэд бага насны хөгжилөөс эхлэх нь маш чухал гэдгийг бодит байдал дээр харж, ойлгож байгаа мөн үүнийг баталсан ч судалгаанууд ч байдаг.
👏👏👏 Цаашид сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр эцэг, эхчүүд, цэцэрлэгийн багш нартаа зориулан эндээс суралцаж байгаа бүхнээсээ төлхүү хуваалцаж байна аа 😄🥰.
Ер нь хүүхэд сургаж, асарч хамгаалж, төлөвшүүлнэ гэдэг чинь асар их ачаалалтай, хариуцлагатай, дуусаж дундрашгүй атлаа үнэ цэнтэй ажил байдаг юм билээ. Энэ их үйлсэд хүчин зүтгэдэг бүх хүмүүст Баярлалаа бас Амжилт хүсье 🥰.
Нээрээ өсвөр, болон бага насныханы талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэхүү EDURA коммунитигынхаа ХҮҮХДЭЭ ОЙЛГОЕ, ДЭМЖЬЕ ангийн хичээлүүдээс эхлээрэй 👇
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй
4
0 comments
Nergui Narankhuu
4
G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉 гэнээ 😀
powered by
Edura Community
skool.com/flourish-education-coaching-4888
Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by