User
Write something
Week 1. Танилцангаа шинэ сорилт эхлүүлэе!
Сайн байна уу? Гишүүддээ энэ оройн мэнд хүргэе. Шинэ он гараад бүгд дор бүрнээ энэ жилийн эхлэлээ эрч хүчтэйгээр тавиад зорилго, мөрөөдөл рүүгээ алхаж байна уу. Миний хувьд ч мөн адил хичээсээр л явна. Энэ жилийн нэг зорилгын маань нэг бол энэхүү Edura коммунитигээ өрөгжүүлж, бас идэвхжүүлж, үнэ цэнэ өгсөөр байх зорилготой билээ. Тиймээс энэ 7 хоногоос эхлэн эцэг, эхчүүд та бүхэнд зориулан 7 хоног бүр олон биш зөвхөн нэг зүйлсийг барьж бяцхан сорилтыг зарлаж, чиглүүлэг өгч хамтдаа авч анхааралаа төвлөрүүлж явж үзье гэж бодож байна. Тухайн сорилтоор танд хэрэгтэй үнэ цэнийг өгөхийг хичээх болно. Дараа дараагийн сорилтын агуулгыг та бүхэн мөн хуваалцах боломжтой. Тухай бүр асуугаад явна. За тэгээд сорилтоо би өөр постоор танилцуулах болно. Харин энд хэдүүлээ танилцах аялалаа үргэлжилүүлэе. Энд намайг таньдаг бас сайн танихгүй шууд орж ирсэн хүмүүс ч байгаа байх тиймээс би өөрийгөө бяцхан танилцуулая, та бүхэн мөн коммент хэсэгт өөрсдийгөө товч танилцуулаад, санал хүсэлтээ мөн хуваалцаж болно шүү 😀 Намайг Н.Нэргүй гэдэг би Австрали улсад сурч, ажиллаж амьдараад 7 жил болж байна. Би аливаа улс орны хөгжил, хүний хөгжлөөс, хүний хөгжил нь хүүхдийн хөгжилөөс эхлэлтэй гэдэгт итгэдэг тиймээс хүүхэд, залуу үеээ хөгжүүлж, зөв төлөвшүүлж, боловсрол олгох нь маш чухал юм байна гэсэн итгэл үнэмшилийнхээ үүднээс энэхүү коммунитиг нээж өөрийнхөө бяцхан хувь нэмэрийг хэрэгтэй хүмүүст нь хуваалцахыг зорьж нээсэн байгаа. Яг одоо би Австрали улсад сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшаар суралцаж, Австралийн цэцэрлэгт багшаар ажилладаг, мөн өсвөр үеийнхэний амьдралын дасгалжуулагч, чиглүүлэгч (Teen Life Coach) мэргэжлээр сурч, онлайнаар монгол өсвөр насны хүүхэд, эцэг, эхчүүдтэй ганцаарчилан болон бүлгийн сургалтаар дамжуулан ажилладаг. Сүүлийн үед Өсвөр насны хүүхдүүдийг багаас нь хэрхэн өсөж хөгжих сэтгэлгээтэй болгон өсгөхөд эцэг, эхчүүд бид ямар хувь нэмэр оруулах вэ? гэдэг тал дээр судалж, суралцаж, тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах дээр ажиллаж байна. Цаг нь болохоор танилцуулах ба мөн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мөн хүрч ажиллах төлөвлөгөө энэ ондоо оруулсан байгаа. За товчхондоо ажил мэргэжлийн хувьд ийм байна, та бүхэнд асууж тодруулах зүйлс байвал нэрэлхэлгүй коммент бичих эсвэл хувь чатаар орж ирж асууж болно.
Week 1. Танилцангаа шинэ сорилт эхлүүлэе!
Week 12.1 Эргэн дүгнэх асуулт
Сайн уу! манайхаан. За 12 долоо хоногийн турш явагдсан бяцхан сорилын маань сүүлийн эргэн дүгнэх асуултыг орууллаа. Өнгөрсөн 12 долоо хоногийн турш сорилоо дагаж хийж, өөртөө болон хамгийн гол нь үр хүүхдүүдийнхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийж суралцсан та бүхэнд Баяр хүргэе! Дараах асуултад та чин сэтгэлээсээ хариулаад бодоод үзээрэй, мөн коммент хэсэгт хуваалцаж болно. 💗 Энэ 12 долоо хоногоос би юу хамгийн их авсан бэ? 💗 Одоо ч надад хамгийн хэцүү байгаа зүйл юу вэ? 💗 Би цаашдаа ганцаараа явах уу, эсвэл илүү structured support хэрэгтэй юу? 💗 Дараагийн 3 сард миний гэр бүлд хамгийн хэрэгтэй дэмжлэг юу вэ? Хэрэв та энэхүү 12 долоо хоногийн сорилоос нэг ч гэсэн зүйл ойлгож авсан бол, хэрэгжүүлэхийг хичээж байгаа бол коммент хэсэгт юу гэдэгээ хуваалцвал тун их баярлах болно. Дараа дараагийн сургалт, үйл ажиллагаагаар дахин уулзая 💗 Хүндэтгэсэн Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
1
0
Week 12. Миний дараагийн нүүдэл
Та 12 долоо хоногийн турш - өөрийгөө илүү сайн ажигласан - харилцааныхаа хэв маягийг харсан - хүүхдээ өөр өнцгөөс ойлгож эхэлсэн - өөртөө ч бас илүү ухамсартай хандаж эхэлсэн 💗💗 Одоо асуух дараагийн асуулт бол: Эндээс цааш өсөхийн тулд надад юу хэрэгтэй вэ? ямар дэмжлэг хэрэгтэй вэ? гэж асуух. Энэ бол сул дорой байдал биш.Энэ бол өөрийгөө болон гэр бүлээ дараагийн шатанд аваачих ухамсартай шийдвэр юм. 💗💗 Яг юу хийх вэ? Дараах чиглэлүүдээс өөртөө хэрэгтэйг бодоорой: - илүү их ойлголт, онол хэрэгтэй юу? - тогтмол хариуцлагатай байхад туслах нэгэн хэрэгтэй юу? - надтай адил эцэг, эхчүүдийн бүлэгт нэгдэх хэрэгтэй юу? - хүүхэдтэйгээ ажиллах бодит стратеги, аргачлал хэрэгтэй юу? - ганцаарчилсан дасгалжуулалт, зөвөлгөө хэрэгтэй юу? - гэр бүлээрээ хамт өсөх бүтэцтэй дэмжлэг хэрэгтэй юу? 💗💗 Заримдаа анзаарах нь эхэндээ хангалттай.Гэхдээ заримдаа өсөлтийг дараагийн шатанд аваачихын тулд илүү бүтэцтэй дэмжлэг хэрэгтэй болдог. Хэрвээ та: - Энэ ажлаа илүү гүнзгий үргэлжлүүлэх - Хүүхэдтэйгээ харилцах чадвараа системтэй хөгжүүлэх - Өөртөө болон гэр бүлдээ дараагийн шатны дэмжлэг авахыг хүсч байвал миний дараагийн ганцаарчилсан болон бүлгийн дасгалжуулалт/ сургалт, уулзалтуудыг сонирхож болно. Та коммент хэсэгт дараах асуултад хариулж хуваалцаарай. Надад дараагийн шатанд хамгийн их хэрэгтэй дэмжлэг бол ........................💗😀
2
0
Week 12. Миний дараагийн нүүдэл
Week 11. Өмнөх ба Дараах дүгнэлт
Сайн уу, манайхаан. За 11 дүгээр 7 хоногийн сорил эхэллээ. Өнгөрсөг 10 долоо хоногийн аяллынхаа өмнө ба одоо-г харьцуулж үзэцгээе!💗 💗💗 Яг юу хийх вэ? Доорх өгүүлбэрийг бөглөөрэй: Өмнө: - Би ихэвчлэн ....................байсан - Манай харилцаанд ....................их байсан - Би эцэг эхийнхээ хувьд ....................гэж мэдэрдэг байсан Одоо: - Би арай илүү ....................болсон - Манай харилцаанд ....................өөрчлөлт орсон - Би өөрийнхөө тухай ....................гэж ойлгодог болсон 💗💗Анхаарч ажиглах зүйлс: Өөрчлөлтөө нэрлэх нь маш чухал.Яагаад гэвэл нэрлэсэн өөрчлөлт: - баталгааждаг - итгэл болдог - дараагийн шат руу алхах хүч болдог 💗💗 Бид Юу өөрчлөгдсөн бэ? гэдгийг харахгүй бол Юу өөрчлөгдөж болох вэ? гэдэгтээ итгэхэд хэцүү. Өсөлт гэдэг ганц том үсрэлт биш. Заримдаа өсөлт гэдэг: - арай тайван болсон байдал - илүү их сонсдог болсон байдал - бага буруутгадаг болсон байдал - илүү ухамсартай болсон байдал. Тэр ч бас жинхэнэ өөрчлөлт. Коммент хэсэгт хуваалцаарай. Энэ аяллын явцад миний анзаарсан хамгийн том 1 өөрчлөлт бол .......................... Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
2
0
Week 11. Өмнөх ба Дараах дүгнэлт
Week 10. Эргэн дүгнэх асуулт
Сорил 10-ийн эргэн дүгнэх өөрөөсөө асуух асуултыг хуваалцаж байна. 1. 3 сарын дараа манай гэр бүлийн харилцаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ? 2. Одоогоос хамгийн их өөр байхыг хүсэж буй 3 зүйл юу вэ? 3. Тэр зураг руу ойртохын тулд энэ 7 хоногт хийж болох 1 жижиг алхам юу вэ? 4. Би эцэг эхийнхээ хувьд илүү ямар хүн байх хэрэгтэй вэ?
1
0
1-30 of 30
powered by
Edura Community
skool.com/flourish-education-coaching-4888
Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by