Activity
Mon
Wed
Fri
Sun
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
What is this?
Less
More

Owned by Nergui

Edura Community

40 members • Free

Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!

Memberships

The AI Advantage

73.3k members • Free

EHLEH ZORIG

233 members • Free

Masters Hub

290 members • Free

Skoolers

190k members • Free

16 contributions to Edura Community
Week 5. Хянах биш, чиглүүлэх
Сайн уу, Багш нь эх орондоо түр хугацаагаар ирээд сайхан байна 😀. За тэгээд шинэ 7 хоногийн сорилдоо тавтай морил! Заримдаа эцэг, эхчүүд бид хүүхдээ муу болгохгүйн тулд “болохгүй” гэж маш их хэлдэг. Гэхдээ: Болохгүй гэж олон хэлэх нь хүүхдийг хязгаарлаж, хянаж байгаа мэт мэдрүүлдэг тэднийг хийх үйлдэлээс нь түр болон байнга зогсход хүргэдэг. Харин "Болохгүй" гэж олон хэлэхийн оронд "Асуулт" асууж тэдэнд "Бодож сурахад" туслах нь чухал юм. Иймд энэ долоо хоногт бид хяналтаас чиглүүлэлт рүү шилжих дадлыг хийж үзнэ. Юу хийх вэ? Өдөрт дор хаяж 1 удаа хүүхдэд хэлэх гэж байсан “болохгүй” гэдгийг Асуултаар сольж үзээрэй. Жишээ: ❌ Битгий тэг! ✅ Өөр ямар аргаар хийж болох бол? ❌ Болохгүй, одоо боль! ✅ Одоо юу чамд хамгийн хэрэгтэй байна вэ? ❌ Чи ингэж болохгүй! ✅ Ингэвэл юу болох бол? Зорилго нь: Хүүхдийг дуулгавартай болгох биш харин бодож, хариуцлага үүрч сурахад туслах юм. Яагаад асуулт асуух нь чухал вэ? - Асуулт хүүхдийг хамгаалалтаас гаргадаг - Асуулт тархийг идэвхжүүлдэг - Асуулт “Чиний бодол надад чухал” гэсэн мессеж өгдөг - Энэ нь итгэлцэл, өөртөө итгэх итгэл, дотоод хяналтыг бий болгодог. Та үргэлжилүүлэн "Хүүхдээ Ойлгоё" Үнэгүй Classroom-д байршуулсан хүүхдээсээ асууж болох 30 асуултуудыг олж үзээрэй 😀. Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
Week 5. Хянах биш, чиглүүлэх
WEEK 4. Жижиг агшнууд хамгийн их нөлөөтэй
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! 🤍 Багш нь Монголд ирсэн байгаа. 7 жилийн дараа өвлийн улиралд эх орондоо ирсэн нилээн хүйтэн байна шүү 😃. Ээлжит сорилоо танилцуулая 😀. Эхний 3 долоо хоногт бид: - ажиглаж сурлаа - эмоцыг нэрлэж сурлаа Одоо дараагийн алхам бол "Холболт буюу connection"-ыг дадал болгоё. 🎯 ЭНЭ 7 ХОНОГИЙН Сорилд “Өдөрт 10 минут - зүгээр л хамт байх” ЯГ ЮУ ХИЙХ ВЭ? Энэ 7 хоногт: Өдөр бүр 10 минут Дараах 3 дүрмийг баримтална: - 📵 утасгүй - 🎯 зорилгогүй - 🤍 засахгүй, сургахгүй Зүгээр л хүүхэдтэйгээ хамт байна. 🌱 ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ? - Зүгээр сууж цай уух - Алхах - Хоол хийхдээ хамт байх - Дуу сонсох - Чимээгүй суух хүртэл OK Чухал нь юу хийх биш, хамт байж байгаа мэдрэмж. 🧠 ЯАГААД ЭНЭ ЧУХАЛ ВЭ? Заримдаа бид “Нэг удаа том ярилцлага хийчихвэл хангалттай.”гэж андуу бодох гээд байдаг. Гэвч хүүхдийн тархи - тогтмол - урьдчилан таамаглаж болдог - аюулгүй холболтоор "Итгэл"-ийг бүтээдэг. Танд Амжилт хүсье! Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
WEEK 4. Жижиг агшнууд хамгийн их нөлөөтэй
0 likes • 14d
За манайхаан 4-р долоо хоногийн сорил ямар хуу байна даа, хүүхдүүдтэйгээ зүгээр л хамт байж, одоо цагийг мэдэрч чадаж байна уу?
0 likes • 8d
@Tuvdennyam Tse ямар хөөрхөн юм бэ 😍 ёстой сайн байна, багш нь энэ 7 хоногийн сорилын даалгавар удахгүй оруулнаа 👌. Амжилт 😅
Сайн уу?
Hello everyone Level up хийх хэрэгтэй байна Манайхан туслаад alike дараад өгөөрэй Баярлалаа 💞
1 like • 14d
@Shurentsetseg Tumurbaatar Коммент бичсэнд Баярлалаа 😀 Тантай хувь чатаар холбогдох болно 🥰
Week 3. Эргэн дүгнэх асуулт
Энэ долоо хоногийн сорилоор бид “Өдөрт нэг эмоц нэрлэ”-х дээр анхаарал хандууллаа харин одоо өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай: - Ямар эмоцыг нэрлэх надад хамгийн хэцүү байв? - Яагаад тэр эмоц надад эвгүй санагдсан бол? - Би өмнө нь тэр эмоцыг ихэвчлэн яаж дардаг байсан бол? Коммент дээр 1 өгүүлбэрээр хуваалцахад хангалттай. Маргааш дараагийн 7 хоногийн Сорилоо танилцуулах болно, мөн та бүхнээс хүүхдийн харилцаа, тэдний талаар илүү мэдэх, харилцаан дээр гарч байгаа бэрхшээлтэй холбогдуулан асуух асуулт, санал хүсэлтийг хуваалцаж болно шүү. За тэгээд эргэн дүгнэх асуултуудад хариулсанаа комментоор хуваалцаарай. Буруу зөв гэсэн хариулт байхгүй хүн бүрийн өөрийнхөө өнцөгөөс харж байгаа тул санаа бүү зовоорой. Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
2
0
Week 3. Эргэн дүгнэх асуулт
Week 3. Сэтгэл хөдлөлийн хэл
Сайн уу, манайхаан за энэ 7 хоногийн CHALLENGE-ийн маань нэр бол "Сэтгэл хөдлөлийн хэл" өөрөөр хэлбэл бид энэ 7 хоногт “Өдөрт нэг эмоц нэрлэ”-х даалгавартай байна. ЯГ ЮУ ХИЙХ ВЭ? гэвэл Энэ 7 хоногт: Өдөрт 1 удаа дараах 3 алхмыг хий. 🔹 Алхам 1: ЭМОЦ буюу Сэтгэл хөдлөлөө АНЗААР Өөрөөсөө (эсвэл хүүхдээсээ) асуу: - Би одоо юу мэдэрч байна вэ?эсвэл - Миний хүүхэд одоо юу мэдэрч байж магадгүй вэ? гэж Нарийн байвал бүр сайн. Жишээ нь: Ууртай биш → бухимдсан, гомдсон, ядарсан гэх мэт 🔹 Алхам 2: ЭМОЦОО НЭРЛЭ Ингэж хэлж болно - Би одоо урам хугарсан юм шиг байна. - Чи одоо айж байгаа байж магадгүй гэх мэт. ❌ Дараах зүйлсийг хийхгүй байх - Шүүмжлэхгүй - Засахгүй - Ингэх хэрэггүй” гэж хэлэхгүй шүү. 🔹 Алхам 3: ЭНЭ НЬ ХАНГАЛТТАЙ Эмоцыг нэрлэх нь: Харилцагч хүндээ - зөвшөөрөл - баталгаа - тайвшралын мэдрэмж өгдөг. Шийдэл хайх албагүй. Сургамж өгөх албагүй. 🌱 Жишээ нь: ❌ Ингэж уурлах хэрэггүй. ❌ Жижиг юманд ингэж бухимдаад яах вэ гэх мэт зүйлс бүү хэл. Үүний оронд доорхыг хэлвэл илүү тохиромжтой ✅ Чамд одоо бухимдал төрсөн юм шиг байна. ✅ Энэ чамд хэцүү санагдсан юм байна гэх маягаар тухайн хүний сэтгэл хөдлөлийн хэлийг ойлгож байгаагаа мэдрүүл... Туршаад үзээрэй, 3 дахь өдөр би танд өөрийгөө эргэн дүгнэх асуултуудыг хуваалцах болно. Амжилт хүсье! Чиглүүлэгч, Багш Н. Нэргүй
4
0
Week 3. Сэтгэл хөдлөлийн хэл
1-10 of 16
Nergui Narankhuu
3
33points to level up
@nergui-narankhuu-5061
Teen Coach, Early Childhood Teacher

Active 17h ago
Joined Aug 23, 2025
sydney