User
Write something
Zoom Meeting is happening in 20 days
Хэн нэгний шинэ эхлэлд тусалъя 🌱
Өчигдөр Zoom уулзалтаар @Uuriintsolmon Adilbish : "Энд байгаа орчин үнэхээр гоё юм. Надад маш эерэгээр нөлөөлж байна. Илүү олон хүн мэдээсэй." гэж хэлсэн. Тэгээд та бүхнээ уриалмаар байна. Хэрэв Өглөөний гайхамшиг Skool танд үнэ цэнтэй санагдаж, дадлаа тогтворжуулахад тусалж байгаа бол энэ тухайгаа нэг найзтайгаа хуваалцаарай. Магадгүй таны найз ийм орчин, нөлөөлөл байдгийг мэдэхгүй явж байж болох юм. Нэг хүнийг урьснаар: 🌱 Найз тань өөрчлөлтийн эхлэлээ тавина. 🤝 Та хоёр хамтдаа дадлаа илүү тогтвортой хэвшүүлнэ. 💚 Урьсан гишүүн бүрээс сар бүр $3.60-ийн урамшуулал авах боломжтой. Энэ урамшуулал нь таны түгээж буй эерэг нөлөө, цаг завыг үнэлж буй нэг хэлбэр юм. Хэрхэн урих вэ? 👉 Profile зурган дээрээ дараад → Affiliates → Your affiliate links гэдгийн доор байгаа Өглөөний гайхамшиг гэдгээ сонгоод гарч ирсэн холбоосыг найздаа илгээгээрэй. 👉Утаснаас урих зааврыг комментооор орууллаа. Таны ганцхан урилга хэн нэгний шинэ эхлэл, том өөрчлөлтийнх нь суурь болж магадгүй. 💚
Хүн бүр сонсоосой 🧡
За тэгээд манайхан үнэн үг чихэнд халгаатай ч шингээж чадвал өөрт тустай байдаг даа. Энэ подкастыг бүрэн сонсоод ямар дүгнэлт хийснээ заавал хуваалцаарай. https://youtu.be/VQPDgxUqN_M?si=3bVeY7paxHMnCTvM
😴 Чанартай нойр = Чанартай өглөө
Эрт босно гэдэг нь бага унтана гэсэн үг биш. Харин өөрт тохирсон шөнийн чанартай нойроо авч, зөв цагт унтаж, зөв цагт босох тухай юм. Шөнийн нойрны чанараа сайжруулахад дараах дадлууд тусалдаг. 🌱 Унтахаас 1–2 цагийн өмнөөс гар утас, зурагт, компьютер зэрэг дэлгэцийн хэрэглээг багасгах 🌱 Унтахаас нэг цагийн өмнөөс өрөөний хурц цагаан гэрлийг багасгаж, дулаан өнгийн бүдэг гэрэл ашиглах 🌱 Унтах орчноо тав тухтай байлгах. Өрөө хэт халуун, хэт сэрүүн биш байх 🌱 Унтахын өмнөх хэдэн цагт эрчимтэй дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх 🌱 Өдөр бүр аль болох тогтмол цагт унтаж босох 🌱 Нойрны асуудал гарах бүрт шууд эм хэрэглэхээс илүүтэй амьдралын хэв маяг, унтах дадлаа сайжруулах 🌱 Хэт удаан унтах нь сайн гэсэн үг биш. Хамгийн чухал нь тасалдал багатай, чанартай шөнийн нойр авах юм. Хэрэв та сайн унтаж чаддаггүй эсвэл нойр тань тогтмол алдагддаг бол дээрх дадлуудаас аль нь танд дутагдаж байгааг ажиглаж, тэр бүрт нь тогтмол өөрчилж сайжруулаарай.
🌱 Хэрэв ярилцахыг хүсвэл...
Skool-д нэгдсэнээс хойш хүн бүрийн хэмнэл өөр байдаг. Зарим нь шууд эхэлдэг. Зарим нь ажигладаг. Зарим нь хаанаас эхлэхээ бодож байдаг. Аль нь ч буруу биш. Хэрэв надтай ярилцаад өөртөө тохирох дараагийн жижиг алхмаа хамтдаа тодорхойлохыг хүсвэл над руу бичээрэй. Утасны дугаараа чатаар үлдээвэл би өөрөө залгаж, хамтдаа ярилцъя. 🤙🏻 Заримдаа урт зөвлөгөө биш, дараагийн зөв жижиг алхмаа олох л хамгийн чухал байдаг. 🌿
Өдөр бүр бага багаар 🚀
За тэгээд манайхан 7 сар эхэллээ гэсэн мэдээллийг өнөөдөр бүх хүнд илгээсэн. Бидний барьж явах гол зарчмыг хуваалцсан байгаа. Бидэнд одоо бүгд байна: 🌿 Суралцах, асууж зөвлөх үйлдэл төвтэй хамтрагчид 🌿 Чиглүүлэх хичээлүүд 🌿 Өглөө бүрийн check - in 🌿 Идэвхийг тань үнэлэх үнэлгээний самбар гээд. Нэг өдөр сайн, нэг өдөр муу, нэг өдөр магадгүй юу ч хийж чадахгүй байх. Тэр бүхнээ хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэх нь хамгийн чухал юм шүү. Үргэлжлүүлэх ..🌱
1-25 of 25
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by