Эрт босно гэдэг нь бага унтана гэсэн үг биш.
Харин өөрт тохирсон шөнийн чанартай нойроо авч, зөв цагт унтаж, зөв цагт босох тухай юм.
Шөнийн нойрны чанараа сайжруулахад дараах дадлууд тусалдаг.
🌱 Унтахаас 1–2 цагийн өмнөөс гар утас, зурагт, компьютер зэрэг дэлгэцийн хэрэглээг багасгах
🌱 Унтахаас нэг цагийн өмнөөс өрөөний хурц цагаан гэрлийг багасгаж, дулаан өнгийн бүдэг гэрэл ашиглах
🌱 Унтах орчноо тав тухтай байлгах. Өрөө хэт халуун, хэт сэрүүн биш байх
🌱 Унтахын өмнөх хэдэн цагт эрчимтэй дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх
🌱 Өдөр бүр аль болох тогтмол цагт унтаж босох
🌱 Нойрны асуудал гарах бүрт шууд эм хэрэглэхээс илүүтэй амьдралын хэв маяг, унтах дадлаа сайжруулах
🌱 Хэт удаан унтах нь сайн гэсэн үг биш. Хамгийн чухал нь тасалдал багатай, чанартай шөнийн нойр авах юм.
Хэрэв та сайн унтаж чаддаггүй эсвэл нойр тань тогтмол алдагддаг бол дээрх дадлуудаас аль нь танд дутагдаж байгааг ажиглаж, тэр бүрт нь тогтмол өөрчилж сайжруулаарай.