Өөрийгөө хөгжүүлэх Ө.г -н 6 аргачлалын талаар админы оруулсан хичээлээ сонслоо.
Өөр дээрээ би ямар хэмжээнд хийж байгаа билээ? Алийг нь илүү анхаарах , дутуу гээд анализ хийлээ.
🤗Нам гүм - яг л 5 мин зөвхөн амьсгалаа орж гарахыг мэдэрч , аль болох юу ч бодохгүй чимээлдэг.
Энэ үед яг утсан дээрээ 5мин - тохируулаад утасны цаг дугартал .
Маш сайхан тайвшрал мэдэрдэгдээ.
🤗Төсөөлөл - г талархалтайгаа хослуулж хийдэг юм байна.
Нарандаа талархахдаа яг мандаж байгаа нарыг нүдэндээ харж төсөөлж , ханьдаа, үрсдээ, хамтрагч нартаа , ээждээ гээд талархахдаа тэр хүмүүсээ бүгдийг нүдэндээ царайг нь тод харж байж талархаж хайр урсгадаг юм бна.
Магадгүй шавь нараа төсөөлбөл тэднийг амжилттай, эрч хүчтэй , залхууралгүй идэвхитэй шамдаж байгаар бүгдийн царайг тод харж байж төсөөлдөг юм бна.
2019 онд ид Ө.Г -груптээ нэгдцэн дадлуудаа суулгах гээд өөртэйгээ идэвхитэй ажилдаг байхдаа тухайн үед шууд борлуултын компанид ажиллаж байсан юм.
Тэр үед борлуултаар манлайлсан хүмүүс дотроос супер 900к- хожих 9 хүн шалгаруулах сугалаанд оролцоод , яг шууд лайв компани дээр явж эхэллээ гэхэд би нь талбай дээр алхаж явж байхдаа төсөөллөө ажиллуулж, дэлгэц дүүрэн миний овог нэр гарч , намайг чанга зарлаж байна гэж төсөөлсөн байдгийн.
Оффис дээрээ орж иртэл ид шидүү гэлтэй хамгийн түрүүнд чиний нэр гарч ирсэн гээд бөөн баяр хүргэсэн хүмүүс угтсан байдгиймдаа.
Тэр дурсамж минь орж ирлээ 😍
Одоо азтан болно биш амьдрал дээр яаг зорилго , мөрөөдөлдөө хүрч байгаагаар төсөөллөө илүү хүчтэй ажиллуулцгааядаа тйимээ😍
🤗Зоригжуулалтаа - Өөртөө жаахан дутуу хийдэг санагдлаа.
Илүү хэн байхыг , ямар ээж байхыг хүсч зорьж үйлдэж хийж байгаагаа биелцэнээр өөр дээрээ илүү төсөөллөө ажиллуулдаг болноо.
🤗Тэмдэглэл - дээр сүүлийн үед өөртөө эргэцүүлэмжийг ганцхан хүнтэй хаалттай групп байдаг лдаа надад- Дотоод аялал гээд нэрлэцээн тэндээ л бичээд явчихдаг юм.
Гэтэл яг гараар дэвтэртээ тэмдэглэх дадал чадвар их сул байгаагаа анзаарлаа.
Энэ дээрээ анхаарья . Ядаж уншсан номноос яг тухайн мөчдөө юу ойлгосон санаа авснаа тогтмол тэмдэглээд байя гэж бодлоо. Энийг алдаг оног хийгээд бх шиг бна.
Өнөө өглөө Үр Хүмүүжүүлэх Судар номноос :
2 хуудас уншсанаа тэмдэглэсэнээ хуваалцахад:
3-7 настай хүүхдийг зэмлэхдээ өлмий дээр хүүхдээсээ нам сууж байгаад , доороос дээшээгээ зэм өгөх нь алсдаа тухайн хүүхдийг удирдагч , итгэлтэй болоход буруугаа ойлгож хариуцлага гэдгийг ойлгоход бэлдэж байгаа монгол ухаан юм байна.
Мөн даахийг үргээснээс хойш хэт нялуурахгүй , бурууг тайвнаар ялгаж хэлж ойлгож зэмлэх, уурлаж хашгирч дураараа санасандаа хүрэх гэсэн аашийг өөрөө намжаад тайвнаар хэлсэн үед нь л зөвшөөрөх зэрэг санаа ухаарал авлаа. Бид дээрээс доош харц , өнгөөр зэмлээд байвал хүүхэд айдастай , итгэлгүй болох, юмаа нуудаг болох юм байна г.мэт
Одоо 3 хүрэх гэж байгаа охиныхоо ааш аягтай үзээтэй байгаа энэ үед уншсанаараа зөв талаас нь яаж аашийг засах , залах санааг авлаадаа.
🤗Дасгал- урьд нь зүгээр л босоод 10мин идэвхитэй үйлдэл болгох юман дээр ямар залхуу байсын бэ нээрээ л гэж бодож байна.
Одоо бол гүйнэ гэж өөрийгөө хүндрүүлснээс эхний ээлжинд идэвхитэй 10мин бичлэг дагаж хийснээр өөртөө маш ханамжтай , хөнгөн эрч хүчтэй , гэрийнхээ ажлыг ч амжуулдаг хугацаа бүтээмж нэмэгдсэн бнашүү.
Бие хүнд байхаар залхуурч хойш суудаг хийх ажил удааширдаг юм бна гэдгээ анзаарч б. Зөөлөн иогийг өнөөдрөөс хослуулж 10-35 мин болгосон дасгал хөдөлгөөнөө.
🤗Төвлөрөх дадал - яг утсан дээр би цаг тавьчихдаг цагаа дугартал чат, пост стори альруу ч орохгүй яг хийж байгаадаа төвлөрөөд, цагийг дугарангуут дараагийн юмруу шилждэг.
Эсвэл өөрийгөө шагнал гэх юмуу кк
За одоо 30мин Fb орчий гээд бас цаг тавина , тэгээд цаг дугарлаа дараагийн хийх ажилруугаа буцаад орно кк
Илүү цаашид ур чадвараа сайжруулахад гүн үйлд цагаа зөв ашиглах чухлаа ойлгож өөртөө санууллаа.
За Skool-д шинээр эртэч дадалд нэгдэж орж ирж байгаа гишүүддээ амжилт хүсье.
Миний туршлагаас жаахан ч хамаагүй санаа авахад нэмэр болох болов уу😘 гэж бодож хуваалцлаа баярлалаа🥰
Оролдлого ихт оройд нь
Оволзуур аашт ёроолд нь гэдэг юм байналээ манайхаан😍🤭 АМЖИЛТ
Энэ хүртэл уншсанд баярлалаа 🫠💪😘