ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ
Би өөрийн гэсэн бодолтой, хүчирхэг эмэгтэйчүүдэд хайртай. Цаанаасаа л гэрэлтсэн бусдын талаар сөрөг зүйл ярьдаггүй, бусдад урам зориг өгч чаддаг. Асуудлыг барьж авч шийдэж буй, хөгжилтэй яриа, үгсийг тунг нь тааруулж хэлнэ.
Харцыг нь харахад:
- Зовлон гэж мэдэхгүй зовж үзээгүй юм шиг гялалзсан эрч хүчтэй харцтай.
Холын замд явахад хөгжилтэй, сохорын газар сохор, доголонгийн газар доголон явж чаддаг нэгэн төрлийн хоёр нутагтан. Гэхдээ хаана ч явсан өөрийгөө их сайхан арчаатай авч явна.
Нийгэмд эзэлсэн байр суурьтай, хаа хүрэхээ мэддэг, өөрийн гэсэн мөрөөдөлтэй, гэхдээ амьдралыг илүү өөдрөгөөр харж чаддаг тийм эмэгтэйчүүд сайхаан. Учир нь тэд бусадтай өрсөлдөх хэрэггүй. Зөвхөн өөрийгөө ялан дийлэх нь чухал гэдгийг тэд мэддэг...