User
Write something
🤔Энерги гэж юу вэ?
Энерги гэдэг үгийг хүмүүс их хэлдэг, болсон. Гэхдээ ихэнх нь буруу утгаар ойлгодог. Зөндөө л энерги сайжруулах зүйлсэд явдаг бас судалдаг болжээ. Нэг талдаа маш чухал ч нөгөө талдаа бүрэн зөв ойлгоогүйгээс амьдралын хамаг чанартай цагаа үрээд байгаа юм. Энерги бол ерөөсөө л систем. Физикийн хуулиар бол энерги хаанаас ч үүсдэггүй — зөвхөн хувирдаг. Хүний амьдралд ч яг л адилхан. Та юу иддэг, хэзээ унтдаг, юуг бододог, хэнтэй нэг өрөөнд байдаг гэх мэт маш их зүйл байгаа шүү дээ. Эдгээр бүгд таны дотоод системийн хэсэг. Тэр систем чинь хоромхон зуурын биш, хором бүрийн сонголтоос тогтдог. Гэтэл ихэнх хүн энергиэ гадаас хайдаг. Кофе уугаад, сэдэлт хайгаад, "зөв хүн" хүлээгээд, гэнэт ирэх боломжийг мөрөөдөөд л.. Нэг өдөр сайн мэдрэгдэж, нөгөө өдөр унадаг. Тэгээд шалтгааныг орчноос хайдаг — ажилдаа, уур амьсгалдаа, хүмүүстээ. Угтаа бол систем байхгүй бол энерги байхгүй. Энерги байхгүй бол бие ч, сэтгэл ч, оюун ч өөрийнхөөрөө, хүссэнээр ажиллахгүй. Дотоод ертөнцийнхөө бүрэн потенциалыг гаргах талаар дурдаад ч хэрэггүй. Юу ч хийсэн. Хаа ч хүрсэн сэтгэл ханамж үгүй. Өглөө нь яаж эхэлдэг вэ? Анхны нэг цагт чинь юу байдаг вэ? Хоолны дэглэм, хөдөлгөөн, амрах, бясалгал, юу бодох, юу мэдрэх, өөрийгөө сонсох — эдгээр нь зөвхөн "эрүүл амьдрал" биш. Энэ таны энергийн суурь бүтэц. Үүнгүйгээр ямар ч зорилго, ямар ч мөрөөдөл агаарт өлгөөтэй л хэвээрээ байна. Үүн шиг дотоод хэмжээст ертөнцдөө хэр анхаарч байна түүнд юу болж байна гэх мэт. Амьдралын чанар байна уу? Ер нь юу ч байсан энергиэс эхтэй. Эрүүл зөв энерги системээс эхтэй. Яваандаа бодлоо удирдах, нэг хором ч онцгүй зүйл бодохгүй байх гээд бодол, сэтгэл, бие махбод, сүнс гээд бүхий л хэсгүүдээд бага багаар систем гэдэг зүйлийг оруулж засан сайжруулах нь тогтворгүй, чанаргүй энергиэс ангид байлгах хамгийн гол түлхүүр. Одоо хүмүүс манифест, бясалгал, иог гэх мэт маш олон зүйлийг хийдэг — гэтэл нэг жилийн дараа яг л тэр тэр газартаа байдаг. Шалтгаан нь систем байхгүй. Бүгдийг нь хийсэн ч сэтгэл ханамж урт хугацааны өгөөж авч чадахаа байсан нь үүнтэй холбоотой. Өөрийгөө дотоод гаднагүй бүгдийг нь харж байгаад юу хэрэгтэй хэрэггүйгээ таньж түүн дээр төвлөрсөн үнэ цэнтэй системээр өөрийгөө бүтээх юм.
🛡️ ЭНЕРГИЙН ХИЛ ХЯЗГААР ТОГТООХ АРГУУД
🧠 ЯАГААД ХИЛ ХЯЗГААР СУЛ БОЛДОГ ВЭ? - Хүүхэд нас “Сайн хүн бусдыг гомдоодоггүй” гэх програмчлал - Айдас Ганцаардахаас, хаягдахаас айх - Өөрийгөө үнэлэх үнэлэмж Өөрийгөө хоёрдугаарт тавих дадал - Ухамсаргүй энэрэл Бусдын зовлонг аврах гэж өөрийгөө золиослох 🛡️ ЭНЕРГИЙН ХИЛ ХЯЗГААР ТОГТООХ АРГУУД Дотоод “ҮГҮЙ” - “Би үүнийг хийх энерги, бэлэн байдалгүй байна.” - "Үгүй” гэдэг бол хаалт биш - "Үгүй” гэдэг бол өөрийгөө хамгаалж буй тийм юм.
🛡️ ЭНЕРГИЙН ХИЛ ХЯЗГААР ТОГТООХ АРГУУД
Хайр.💝💝💝
Амьдралдаа хайр хүсэж байвал чи өөрөө хайрламаар байх ёстой 1. Биеийнхээ дуудлагад чих тавь. Ядрахад нь амраа, цангахад нь ус өг, өлсөхөд нь эрүүл хоолоор тэжээ. Бие чинь чамайг хамгаалж, өдөр бүр ажиллаж байдаг үнэт эрдэнэ шүү. 2. Алдаа гаргасан ч өөрийгөө уучил. Алдаа бол муу биш, харин суралцах боломж. Өөрийгөө зэмлэхийн оронд “дараа нь илүү сайн хийж чадна” гэж урам өг. 3. Өдөр бүр өөртөө энхрий үг хэл. “Би хангалттай”, “Би өөрийгөө хайрлаж байна” гэх мэт энгийн өгүүлбэрийг давтан хэлэхэд сэтгэлд дулаан энерги хуримтлагддаг. 4. Чи бусдын биш, өөрийнхөө хэмнэлээр амьдарч болно гэдгийг сана. Амьдрал бол уралдаан биш. Хэн нэгний амжилтыг хэмжүүр болгохын оронд өөрийн өсөлтөө үнэл. 5. Чамайг баярлуулдаг жижиг зүйлсийг өөртөө бэлэглэ. Дуртай цайгаа уух, дуртай дуугаа сонсох, ганцаараа тайван алхах гэх мэт жижигхэн зүйлс ч өөрийгөө хайрлах нэг хэлбэр. 6. Өөрийгөө бусадтай харьцуулахгүй бай. Хүн бүрийн замнал өөр. Чиний онцгой байдал бусдынхтай адилхан биш болохоор харьцуулах нь зөвхөн өөрийгөө дорд үзэхэд хүргэнэ. 7. Зүрхээ сонс, өөрийн үнэ цэнийг мэдэр. Чи ямар ч нөхцөлд үнэ цэнэтэй. Таныг гаднаас үнэлэхээс үл хамааран дотоод үнэ цэнээ мэдэрч чадвал өөртөө хайртай болно.
Хайр.💝💝💝
Мэдлэгт тань
Залуус минь, оюун бодлоо л сайхан байлгаарай өдөр бүр 💎🪷💜☮️🔯🌙✨☀️🌎 🤗 Сайхан бүхнийг хүсье🪷
Мэдлэгт тань
Модны энерги асар хүчтэй🌴🌲🌳
МОДДЫН ЭНЕРГИ асар хүчтэй. Тэднийг тэврэн энергийн хүчийг нь мэдрэн илааршиж болно Моддыг тэврэн тэдний энергийг ашиглан эрүүлжиж болно. Модоо хайрлацгаая! Байгалиа хайрлая! Эхлээд нэгэн түүх өгүүлэе: Оросын нэгэн тосгоны охины бие өвдөж, цээжээр нь хөндүүрлэдэг байсан ч онош нь нарийн тодрохгүй байжээ. Орчин цагийн олон оношлогоо хийлгэсэн ч тусыг эс олжээ. Гэтэл түүний ээж өсөж төрсөн тосгоныхоо нэгэн эмгэний зөвлөснөөр эмчилгээ хийлгэхээр болжээ. Тэрээр охиныг ойд аваачаад нэгэн том хус модны дэргэд ирээд уг модыг тэврэн чин сэтгэлээсээ өвчнөөс ангижруулж өгөхийг залбиран гуйхыг хүссэн байна. Ингээд охин эмгэний хэлснээр модноос тэврэн сэтгэл зүрхнээсээ залбиран эрүүл энхийг гуйдаг болж. Удалгүй охины нүд нь сэргэн гялалзаж, хацар нь туяарах болжээ. Гэтэл гайхалтай зүйл тохиож, охины өвчин илааршин алга болсон байжээ. Тэрээр биеэ хямарч, сэтгэл санаа тавгүйрхсэн үед хус модоо дурсан санахаар тэр бүх муу зүйлс нь холдон алга болдог хэмээн ярьдаг байна. МОДНЫ ХҮЧ Модны анагаах хүч чадал үнэхээр гайхалтай. Мод хүнийг эрүүлжүүлдэг гэдэг нь ямар нэгэн тоглоом тохуу, цуу яриа биш харин ч шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм. Олон зуун жилийн тэртээгээс хүмүүс модны анагаах хүч чадлыг мэдэрсээр ирсэн байдаг. Мод нь стресс бухимдлаас ангижрах, оюун бодлоо төвлөрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг төдийгүй өвчин эмгэгийг эмнэж, сайхан инергийг түгээдэг байна. Зөвхөн өөрт тохирох зөв модоо л олж авах нь чухал байдаг байна. Олон төрлийн модод байдаг: Тэдгээрийг Анагаагч ба Сорогч модод гэж ангилдаг. Зарим модод эрч хүч, инерги өгч, өвчин шаналалыг нь анагаадаг бол зарим нь харин ч энэ бүхнийг нь сорон авчихдаг байна. Хүндхэн стресс, бухимдал, толгойн өвдөлт, үрэвсэлт өвчин болоод үүнтэй төстэй өвчнөөс ангижрая гэвэл сөрөг энергиэсээ ангижрах хэрэгтэй. Ингэхийн тулд модны хойд зүг рүү харсан хэсгийг нуруугаараа түшиж зогсоод түүнээс зовлон зүдгүүрээс авран хамгаалахыг гуй. Хэрэв танд өвдөлт, таагүй мэдрэмж төрж байвал энэ мод зүгээр л танд тохирохгүй байгаагийн шинж, иймд өөр мод сонгох нь зүйтэй. Хэрвээ танд элч инергиэ алдаж, суларч байгаа байдал ажиглагдах юм бол урд зүгт орших тохирох мод руу хандаад үзээрэй. Та байгалийн гайхамшиг болсон тэрхүү мод руу нүүр тулан зогсож, духаараа тулан алгаараа хүрч, чин сэтгэлээсээ тусламж хүсэх хэрэгтэй.
1-30 of 352
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by