Activity
Mon
Wed
Fri
Sun
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
What is this?
Less
More

Memberships

284 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Өөрөөрөө
🌿 Хүн өөрөөрөө байхдаа л хамгийн гоёороо гэрэлтдэг. Хэн нэгнээс суралцаж болно… Гэхдээ өөрийн онцлогоо үгүй болтолхуулбар болж хувирах хэрэггүй. Чи хэн нэгэн шиг болох гэж өөрийгөө алдах ёсгүй. Учир нь чи аль хэдийн хангалттай. Чамд өөрийн гэсэн өнгө бий, өөрийн гэсэн мэдрэмж бий,өөрийн гэсэн оршихуй бий. Энэ хорвоод чамтай яг адилхан дахин давтагдах нэг ч хүн байхгүй. Тиймээс өөрийгөө нуух биш өөрийгөө илэрхийл. Өөрөөрөө бай. Тэгвэл чи хамгийн тод гэрэлтэнэ. ✨ Хорвоо таны өнгөөр дутна🙆🏻‍♀️ Өөрийнхөөрөө гэрэлтээрэй.🫂
Өөрөөрөө
Танилцуулга
1. Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ? Би сая сарын өмнө "Хүн буюу бид" номыг уншиж дуусаад энэ талаар сонирхож судалж эхэлсэн. Би өөрийн хийж буй зүйлсийнхээ утга учрыг гүнзгий ойлгохыг хүсдэг хүн. Гаднаас харахад л амжилттай харагдах биш, дотроосоо жинхэнэ утга учиртай амьдрахыг эрэлхийлдэг учраас орж ирсэн. Цаашлаад ижил төстэй үнэт зүйл, ижил гүн гүнзгий асуултуудыг тавьдаг хүмүүстэй холбогдохыг хүссэн. 2. Таны амьдралын туйлын зорилго юу вэ? Санхүүгийн эрх чөлөөтэй болж, гэр бүлээрээ дижитал номад болох. 3. Таны овог, нэр, хүйс юу вэ? Батмөнх овогтой Сайнбаяр. Эрэгтэй. Бичгэн таниулгад нэрээсээ илүү үйлс нь хүнийг таниулдаг гэж бодогддог. 4. Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ? Уул уурхайн салбарт сүүлийн 12жил автоматикийн инженерээр ажиллаж байгаа. Digital маркетинг, тодруулбал Local SEO чиглэлээр ажилладаг. Одоо хоёр сайтаа органик хандалттай болгоод PPC системтэй холбож сарын $3,000 орлого олох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хажуугаар нь MERN stack болон Flutter-аар хөгжүүлэлт сурч байна. Forex мөн судлаж явна. 5. Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Шинэ зүйл сурах, судлах нь надад хобби мөн ажил хоёулаа. Кодчилол, SEO туршилт хийх, Forex-ийн стратеги судлах — эдгээр нь чөлөөт цагийн хийх зүйлс маань. Мөрөөдлийн самбараа харж, төлөвлөгөөгөө нарийвчлах сайжруулах г.м. 6. Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ? Анх удаа өөрийн гараар хийсэн сайтаасаа мөнгө олж үзсэн мэдрэмж буюу органик хандалт ирж эхэлсэн тэр мөч. Дэлхийн нөгөө талаас нэг хүн миний бичсэн контентыг уншиж байна гэдэг бодол — энэ бол бяцхан боловч намайг хамгийн их урамшуулсан дурсамжуудын нэг. 7. Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ? Хамгийн хэцүү нь хичнээн хичээж ч тэр үеийн нөхцөл байдал дэмжихгүй байсан үе. Гэхдээ тэр үеэс надад нэг зүйл тогтсон: нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээх биш, нөхцөл байдлаа өөрчлөх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сурсан. Тэр хэцүү үе байгаагүй бол өнөөдрийн тодорхой зорилготой би байхгүй байх.
Танилцуулга
3 likes • Mar 31
Amjilt tawtai moril
Соронз.
Хөөцөлдөхөө зогсоож, Соронз мэт татаж эхэл. ✨🧲 Бид хэн нэгэнд таалагдахын тулд хичээж, мессеж хүлээж, үйлдэл бүрийг нь анализ хийж эхлэх үед өөрийнхөө хүчийг тэр хүнд бүрэн шилжүүлж өгдөг. Үүнийг энергийн хуульд "Хөөцөлдөх энерги" гэдэг бөгөөд энэ нь үргэлж дутуу дулимаг, цөхөрсөн байдлаас ундардаг тул нөгөө хүнээ өөрөөсөө улам бүр түлхэж байдаг. Үүний оронд хандлагаа өөрчлөөд үз. "Тэр надад сайн болов уу?" гэж бодохын оронд "Би ер нь энэ хүнд сайн юм уу?", "Энэ хүн миний амьдралын стандартад нийцэх үү?" гэдэг өнцгөөс харж эхэл. Энэ жижигхэн өөрчлөлт нь таныг хүлээгч биш, харин сонгогч болгож, таны энергийн давтамжийг шууд дээшлүүлдэг. Зурхайд Сугар гариг нь гоо сайхан, хайр дурлалыг илтгэхээс гадна "Татах хүч"-ийг бэлгэддэг. Сугар гариг хэзээ ч хөөцөлддөггүй, тэр зүгээр л өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бөгөөд тэрхүү гэрлээрээ бусдыг соронз мэт татдаг. Өнөөдрөөс эхлээд хэн нэгнийг өөртөө тааруулах гэж хичээх биш, өөрийнхөө стандартыг өндөрт тавьж, Соронзон энергиэ идэвхжүүлээрэй. Өнөөдрөөс эхлэн өөрийнхөө үнэ цэнийг тэргүүнд тавихаар шийдсэн бол сэтгэгдэл дээр "БИ ҮНЭ ЦЭНТЭЙ" гэж бичиж, Орчлон ертөнцөд энергиэ тунхаглаарай! 🌌✨
Соронз.
2 likes • Mar 31
💛💛💛💛
Сайн уу? Сайхнууд минь❤️
Та бүхэн юунд хамгийн гомддог вэ? Гомдолтой удаан явах нь ямар сөрөг нөлөөтэй гэж боддог вэ?
1 like • Mar 31
Gomdohoo bolison
Шүтээрэй.
Тэнгэр нүдтэй юм гэнэ Залбираарай 👀 Тэнгэр өөд алгаа дээш харуулан залбирaхад алгаар нь таньж ивээдэг юм гэсэн🌏🙏 Сар чихтэй юм гэнэ Шивнээрэй 👂🙏 Сарны нам гүмд сэтгэлээ зөөллөн залбирхад энергиэр холбогдон шивнээг чинь сонсдог юм гэсэн🙏🙏🙏 Нар хэлтэй юм гэнэ Мөргөөрэй 👅🙏 Нарыг төсөөлөн нарны мөргөл үйлдэхэд нар чиний биед илч энергиэ өгч эрч хүчийг чинь сэргээж дулаацуулдаг юм гэсэн🙏🙏 Гал зүрхтэй юм гэнэ Шүтээрэй ❤️❤️🙏 Галыг хүндэтгэн, сэтгэлээрээ тахихад гал чамайг дулаацуулж харанхуй бүхнээс хамгаалдаг юм гэсэн🙏🙏🙏
Шүтээрэй.
1-10 of 284
@gantsetseg-ganaa-3554
Gantsetseg

Active 24h ago
Joined Jan 11, 2026
Powered by