❤️Ухаарч, ойлгож, хэрэгжүүлсээр л байна.
Юу сурсан бэ? -Өнөөдрийг хүртэл суралцсаар л байна. Далд ухамсар, бодол, мэдрэмж, ауара гээд өөрийн мэдрэмжээ ажиглаж, анзаарч суралцаар л байна. Ямар ухаарлыг хүчтэй авав? -Сэтгэл дотор байгаа бүх гомдолыг гаргаж өөрийгөө цэвэрлэх ёстойг ухаарч, өнгөрсөн цагт болсон бүхий л амьдралын үйл явдлыг бодож, тунгаан, гаргах ёстойг гаргаж, цэвэрлэснээр өөрөө эрүүлжих ёстойг ухаарч өдөр бүр бясалгал хийж, тэмдэглэл хөтлөж, өөрийн дотоод ертөнцийг илүү их таньж мэдэхэд цаг хугацааг зарцуулж, ухаарсаар л байна. Ишлэл, онч мэргэн үгс, түүх бас байж болно. -Хичээлийн агуулгуудыг үзэж, өөрийн амьдралд тохиолдсон зүйлүүдийг тунгаан эргэцүүлэн бодож, арга билиг 2-н харьцуулан бодож, ухаарч байна. Амьдрал дээр туршаад үр дүн өгсөн зүйлс. -Ямартай ч юу болсон, тохиолдсон ч өөрийн дотоод мэдрэмжээ анзаарч ажиглаж, эндээс би юу сурч, авч болох талаас харж байна. Мөн бүх мэдрэмж хоосон чанар байдаг учраас өөртөө энэ үгийг батламж үгсээр хэлж, бясалгал хийж, тайвширч, өөрийн дотоод ертөнцөө ажиглан ухаарч байна.