Хойт нас байддаггүй гэсэн үзэлтэй хүмүүс хойт төрөлд итгэдэг хүмүүсийг бодвол илүү аминч үзэлтэй байдаг. Тэд ганц л амьдрахаас хойш өөрөө л жаргая. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлагатай байдаг. Тийм хүн үхлээ хүлээн хэвтэж байхдаа хэрвээ хойт төрөл гэж байдаг, эрлэгийн өмнө шүүлтэнд ордог, үйлийн үр гэ байдаг бол би яанаа гэсэн далд айдсыг дотроо мэдэрдэг. Хэрвээ тийм бол би ямар, ямар муу үйл хийлээ дээ гэж эргэж нэг амьдралаа эргэцүүлдэг. Яах ч гэж бусдыг гомдоож байв даа, тэглээ гээд би юу ч хожсон юм гэж гэмших сэтгэл төрдөг байна.
Хойт төрөл гэж үнэхээр байдаг. Аав, ээж тань бие махбодийн хувьд л аав, ээж байдаг болохоос сүнсний хувьд бол биш. Нэг айлын олон хүүхэд бүгд өөр өөр зан ааштай байдгийн учир энэ. Жаахан хүүхэд урьд төрлөө санадаг болохоор янз янзын юм яриад байдаг. Хутагт хувилгаадыг багад нь тодруулдгийн учир бас энэ юм. Клиник үхэлд орсон хүмүүс үхээд бүх зүйл дуусдаггүй гэдгийг бодитой мэдэрсэн байдаг. Энэ бүгд хойт төрөл байдгийн баталгаа. Төрөл байж гэмээ нь үхэл байдаг. Үхэл байж гэмээ нь дахиад төрөл байдаг. Үүнийг л Төвдөөр хорвоо гэдэг. Энэ нь эргэлдэх тойрох гэсэн утгатай үг ажээ.