User
Write something
Zoom Meeting is happening in 20 days
🌿 7 сар эхэллээ
Зарим нь 7 сараас бидэнтэй дадлын аянаа эхлүүлж байна. Зарим нь 6 сараас эхэлсэн аяллаа үргэлжлүүлнэ. Хаанаас эхэлж байгаагаас үл хамааран бидний зорилго ижил. Өдөр бүр өөртөө цаг гаргаж, жижиг алхмаа үргэлжлүүлэх. Энэ бол хурдан өөрчлөгдөх тухай биш. Өдөр бүрийн жижиг алхмаар тогтвортой урагшлах тухай юм. Тиймээс энэ сард бид төгс байхыг биш, тогтвортой үргэлжлүүлэхийг эрхэмлэнэ. 7-р сард та ямар бичил дадал эхлүүлж үргэлжлүүлэхээр шийдсэн бэ?
🚀 Бидний 6 сарын ахиц
Энэ сард Өглөөний гайхамшиг Skool-ийнхэн: ☀️ 670 удаа өглөө check-in хийж, 📚 640 удаа хичээл үзжээ. Мөн энэ хугацаанд: 🌱 Эрт босож, эрт унтдаг дадалтай болсон. 🌱 Өглөөний дэглэмээ 21 өдөр тасралтгүй хэрэгжүүлсэн. 🌱 Ууланд алхдаг, 🏃 гүйдэг дадалтай болсон. 🌱 5 кг жин хассан. 🌱 Утас, 📱 сошиал хэрэглээгээ эрс багасгасан. 🌱 Нэг номоо бүрэн уншиж дуусгасан. 🌱 Англи хэл сурах дадлаа эхлүүлсэн. 🌱 Зорилгоо тодорхой болгож, 💛 өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлсэн. Эдгээр нь том өөрчлөлтөөс биш өдөр бүрийн бичил дадлуудаас эхэлсэн. 🌱 7 сараа хаахад энэ жагсаалтад таны ахиц ч нэмэгдэх нь гарцаагүй.
6 сарын сорилт
6 сардаа өглөө бүр хэдэн цагт босож, орой бүр хэдэн цагт унтахаар төлөвлөж байна? Таны өглөөний дэглэмд юу юу багтах вэ?
1-3 of 3
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by