Жилийн дараа хаана байхыг хүсэж байна вэ?
Жилийн дараа би яг дараах хоёр үндсэн зорилгыг биелүүлсэн байх болно:
  1. Дижитал платформ: Өөрийн эхний платформыг бүрэн босгож, системийг автоматжуулна.
2. "Шинэ Би 2" бүтээл: 12-оос дээш насныхны ирээдүйн чиг баримжааг чиглүүлэх "Мэргэжил сонголтын гарын авлага"-ынхаа эхийг бүрэн бичиж дуусгаад, цаасаар хэвлүүлэн гаргасан байх болно. Өмнө 50 хувьд оруулаад орхисон байсан.
Үүнд хүрэхийн тулд би өдөр бүр дараах алхмуудыг хийнэ:
  • Тогтмол бичих: Гарын авлагынхаа агуулга, дасгал даалгавар дээр өдөр бүр бага багаар ажиллаж, чанартай бүтээл болгоно.
  • Системээ судлах: Дижитал платформоо хэрхэн зөв угсарч, хүмүүст хүргэх арга барилд суралцахад өдөр бүр 30 минутыг зориулна.
  • Өглөөний цагийг ашиглах: Тархи хамгийн сэргэг, цэгцтэй байх өглөөний цагийг унших, бичих, төлөвлөх, судлах зэрэг хамгийн чухал, төвлөрөл шаардсан ажлууддаа зарцуулна. Мөн байнгын суудлын ажил хийж биеийн хөдөлгөөн асар их дутагдалд орж байгаа тул эрүүл мэндээ анхаарч өглөө бүр хөнгөн дасгал хийнэ.
Өглөө бүрийн эдгээр жижиг алхмууд намайг зорилгод минь хүргэх болно.
https://ai-anli-mn.netlify.app/ тестийн мэдээллийн хувилбар. Сургалтанд ашиглах гэж хийсэн юм аа.
6
4 comments
Enhkzaya Jargalsaihkan
4
Жилийн дараа хаана байхыг хүсэж байна вэ?
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Powered by