Өнөөдөр надад дадал болчихсон хэрнэ жилийн өмнө “дохио” байсан зүйлсээ хичээлээ үзэж бүрэн ойлголоо.
Жилийн өмнө: Арьс маань, бие маань туйлдаа хүрлээ, Хонгороо авраарай гэж хашгирч байгаа юм шиг хэд хэдэн ноцтой дохио илэрсэн юм. Үүнийг өмнө нь анзааралгүй олон жил явсан ч өнөөдөр дадал болгочихсон байгаагаа анзаараад бахархлаа 🥹 Энэ бол:
- Дасгал хөдөлгөөн. Би эрт боссон ч орой боссон ч яаж ийгээд л алхах, том жижиг дасгалыг хөнгөхөн хийчихдэг. Жилийн өмнө бол түүртэж, залхуурдаг байлаа… Нуруу өвдөж, таргалалттай байсан. Одоо энэ зовиур байхгүй.
- Арьс арчилгаа: Өглөөний арьс арчилгааг дутуу, оройны арчилгаа дутуу, заримдаа алгасчихдаг ч байж…. Одоо бол арьс арчлахад түүртэх зүйлгүй, арьсны өвчлөл ч байхгүй болсон. Урамтай шүү.
Одоо надаад шинэ шинэ олон дохио илэрч үүнийгээ анзаарч чухлаас нь эрэмблээд, дадал болгохоор хийчээж байна.
Та нарьаа амжилт хүсье. Бүгд гайхалтай, өөрийнхөө төлөө хичээдэг эмэгтэйчүүдтэй сонирхол нэгтэй байгаадаа үнэхээр баяртай байна. ❤️🔥