8/3-8/9: 7 хоногийн дүгнэлт: Өөрийгөө сонссон, шинэ дадалтай болсон өдрүүд
өөрийнхөө дотоод хэмнэл, сэтгэл зүйг ажиглаж, бага багаар ахиц гаргасан нэг долоо хоног өнгөрлөө.
  1. Орой унтах цагаас хамаарч байгаа ч сэрүүлэгний дарамтгүйгээр биеэрээ сэрж эхэлж байна.
  2. Талархал, зориулалтаа унших болон хөнгөн дасгал, сунаж мөргөх (7-9 тоо) дадал болон тогтож эхлэж байна.
  3. Одоохондоо яг учраа бүрэн олоогүй байгаа ч бодлоо хөндлөнгөөс ажиглаж, өөртөө шахалт үзүүлэхгүйгээр туршиж байгаа.
  4. Алхах дадалтай болов: Өмнө нь алхах маш дургүй, шууд таксинд суучихдаг байсан бол энэ долоо хоногт гэр, ажлын хооронд алхаж эхэллээ. Бодит үр дүн: Анх санхүүгээ хэмнэх зорилгоор эхлүүлсэн ч эрүүл мэндэд маш сайн тустайг бага багаар ойлгож байна. Хамгийн гоё нь өнгөрсөн 7 хоногт гэхэд л 60,000₮ хэмнэж чадлаа! Энэ бол миний хувьд бодит үр дүн, том урам зориг. 🥳
  5. "Цөхрөл", "Цагаан бороо" хоёр номоо амжилттай уншиж дуусгалаа ✨ Одоо "Говийн өндөр", "Өглөөний гайхамшиг" 2 номоо уншиж байна.
  6. Сүүлийн үед 2 том зорилгынхоо талаар хэт их бодоод, бодит үйлдэл хийлгүй гацсанаа анзаарлаа. Тиймээс ирэх долоо хоногт хэт том зүйл амлахаас илүү ядаж 3 жижиг бодит үйлдэл хийж, хөдөлгөөнд орно оо. Би чадна!
  7. Сэтгэл санаа тавгүй тогтворгүй байдал үргэлжилсээр байгаа. Энэ талын мэдээллийг уншиж_ сонсож байгаа. Удахгүй учрыг нь олно оо.
7
6 comments
Enhkzaya Jargalsaihkan
5
8/3-8/9: 7 хоногийн дүгнэлт: Өөрийгөө сонссон, шинэ дадалтай болсон өдрүүд
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by