2026.8.17 Даваа гараг Шинэ долоо хоногийн мэнд хүргэе! 🕔 04:30 цагт бослоо. Нүүр гар, шүдээ угааж, үсээ дээшээ боолоо. ☕04:40-04:50 өглөөний аяга ус, шингэн хар кофегоо уламжлал ёсоор уулаа. 04:50-05:20 цагт алхлаа бас амьсгалын дасгал, хүзүү, дал мөрний дасгал хийлээ. 05:20-06:00 цагт өглөөний тэмдэглэл болон компьютер дээр нэлээд суулаа. 📖Бямба, Ням гарагт номын клубийн нэг жилийн баяр тэмдэглэсэн тул өнөөдөр номын клубийн уншлага байхгүй. Тиймээс ном уншлагын цагаар өчигдөр бэлгэнд авсан "Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номоо эхлүүлж байна. ☀️ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ Skool-д хамтдаа бичил дадал бүтээж, хөгжүүлж, улам бүр суралцаж өөрийгөө дайчилдаг оролцогчдодоо талархаж байна.