7-р сарын дүгнэлт, 8-р сарын төлөвлөгөө #1
Өглөөний мэнд.
Унших: 12 ноот болон Өөрийгөө хайрла номоо уншлаа. Өдөр бүр тогтмол уншиж тунгаан бодож эргэцүүлж, дасгал ажлаа хийлээ. 2номоо дуусгаагүй байгаа, учир нь нилээн бодож хийх дасгалуудтай сайхан номууд байна. 8-р сард үргэлжлүүлж уншаад нэмээд Цөхрөл номоо эхлүүлнэ. Цөхрөл номын аудио хэлбэрийг сонсож эхлээд ер нь шууд номоо уншдаг хэрэг гэж шийдсэн.
Дасгал: Алхалт планк нурууны сунгалтын дасгал эхлүүлэн хийж, планк болон нурууны дасгал нь бүтэлгүйтсэн. Планк дасгалыг хийхэд төвлөрөл орчин их шаарддаг, харин нурууны дасгал заавал гадаа гарч хол явж байж хийдэг байсан болохоор хийж амьжихгүй нь элбэг байдаг байсан тул түр орхисон. Дадлыг амархан сонирхолтой ил сэтгэл хангалуун хийх хэрэгтэй. Алхалтаа 22өдөр бага багаар нэмсээр 5км болгож хийж дууссан байна. 8-р сард алхалт, гэдэс таталт 2ыг хийнээ.
Нам гүм: Талархал 22өдөр хийсэн байна. Талархах тусам илүү сонирхолтой үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан байдаг. 8р сард өдөрт хамгийн багадаа 10 талархал ба түүнээс дээш бичиж байя. Талархах тусам харах өнцөг өөрчлөгддөг юм байна.
🥰🥰🥰Үргэлжлэл бий...
6
4 comments
Bolor Bolor
5
7-р сарын дүгнэлт, 8-р сарын төлөвлөгөө #1
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by