сайн муу, бэлэн бэлэн биш хамаагүй зүгээр л эхлээрэй. Хүн хийж байж л мэддэг, хүрдэг. Энд байна гэдэг та өөртөө итгэсэн байна. Тиймээс
✨заавал 5 цагт босдог байх албагүй зүгээр л эхний ээлжинд босдог цагаа багахан урагшлуул, унтдагаа ч мөн адил, ухамсартайгаа үйлдэл хийж, өөртөө итгэж байж л дараагийн өсөлтийг хийнэ
✨ өөрийнхөө жижигхэн ахиц, алхмаа урамшуул, 2 минут дасгал хийсэн үү, 20 минут хийсэн үү хамаагүй, ямартай ч та хийсэн
✨ өөрийгөө ажиглахаар хаанаас хаа хүрсэн байгаагаа харахаар зөндөө юм хийсэн байдаг, бид зүгээр л завгүй амьдралдаа тэр гоё зүйлсээ мартсан байдаг, тэрэндээ урам өг
✨ хүн бүрт ирсэн боломж бололцоо, хэн нэгний дэмжлэг туслалцаа гээд бүгд өөр, тиймээс өөрийгөө хэнтэй ч битгий харьцуул
✨ зөв зүйлийн үр дүн, шим нь яван чангардаг, харин балагтай зүйлийн амт шимт наанаа л байдаг
✨ бусдын тус, бусдын дэмжлэг хязгаартай, харин өөрөө өөртөө туслах тус, өөртөө итгэх итгэл, өөрийн үйлдэл хязгааргүй байдаг, та хэнийг ч хүлээх шаардлагагүй, зүгээр л босоод хийхэд, бичихэд, уншихад, хөдлөхөд бүх юм эхэлсэн байдаг.
За тэгээд ок уу? яг одоо нэг зүйлээ барьж аваад хийх үү? өглөөдөө бэлдээд эрт унтах уу? өглөө яг л тэр цагтаа ирээдүйн тэр гоё хүнээ төсөөлөөд сэбхийтэл босох уу?
(Жич: бүр тэгээд болохгүй байвал Мятаршгүй номыг уншаад үзээрэй, өөртөө цаг гаргах, өөрийгөө ялах аз жаргал гэдгийг ойлгодог доо, зовлон бэрхшээл гэж жинхэнэ юу байдгийг энэ ном ойлгуулдаг. )