4 Дүгээр бүлэг- Дадлын систем- Дэд сэдэв-2. Хүсэл эрмэлзэл гэж юу вэ?
Хаврута Ээж пэйж нээх хүсэл, зорилго дээрээ дадал болгож хэрэгжүүлж чаддаггүй ээ! Тэгээд үүнийхээ учрыг олох гэж нилээн суулаа.🤩
Тэгсэн хийх Хүсэл эрмэлзэл бол үнэхээр их байна. Даанч нэг тийм ЧАС хийсэн зориг дутаад байх шиг байна гэж харлаа. Яагаад ч юм хийхгүй байгаагийн цаана нэг л учир битүүлэг зүйл нуугдаад байх шиг.
Нэг бодохоор өөртөө итгэл дутаад байгаа ч юм шиг. Нэг бодохоор “Чи чадна шүү дээ” гэж хэлээд өгөх урмын үг, магтаал хүсээд ч байгаа юм шиг. Үнэндээ өөрийгөө ч сайн ойлгохгүй л байна.😜
Тэгээд хичээлээ сонсоод хэсэг бодоод суусан чинь би ер нь их урмын үг, магтаалд дуртай нөхөр юм байна. Явж явж шагналд дуртай гар болж таарлаа шүү. 😄
✅Бас “Энийг хийвэл би юунд хүрэх вэ?” гэсэн зорилго, яагаад хийх ёстой вэ гэсэн хариулт маань дутаад байжээ.
✅За тийм болохоор би энэ группээ хөгжүүлэх, эхлүүлэх дадал дээрээ өглөө бүр 1 цагийг гаргавал жилийн дараа ямар үр дүн гаргасан байх бол гэж бодсон чинь, “Нээрээ яах бол?” гэж бодогдоод инээд хүрээд, бас догдлоод байх шиг байна.
✅Гол нь би жижгээс эхлэх гэдгээ л мартаад, шууд эцсийн том үр дүн рүүгээ зүтгээд байсан болж таарлаа.
✅Тиймээс би ямар ч байсан өглөөний уншлагадаа Хаврута номоо 10 минут уншиж, бага багаар мэдлэгээ нэмэгдүүлж, хэт яардаг зангаа хянана.
✅Тэгээд Эхний ээлжинд энгийн нэг зүйлээс эхлээд үзье гэж шийдлээ.🙏
Та нарт маань бас санаа оноо байвал хуваалцаарай. Би ер нь юун дээр анхаарвал зүгээр юм шиг байна.🤗
2
4 comments
Sarantuya Oyuntungalag
5
4 Дүгээр бүлэг- Дадлын систем- Дэд сэдэв-2. Хүсэл эрмэлзэл гэж юу вэ?
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Powered by