Үргэлж засаж залруулах
7 хоног явчихлаа, энэ л зөв, энэ яг надад тохирох юм байна гээд эрмүүн хүслээр эхэлсэн байх.
Гэтэл тэр нь ч арай болохгүй, энэ нь ч арай боломжтой юм шиг бодогдож болно.
Харин одоо 7 өдрөө дүгнээд юуг хэтэрхий өндрөөр бодож эхлүүлсэн байна, ямар боломжтой зүйлийг боломжгүй гэж харсан байна гэдгээ тунгаан бодоорой.
Classroom - д орсон хичээлүүдээ өдөр бүр бага багаар үзэж явсан бол та аль хэдийн Дадлын системээ үзсэн байх учиртай. Тэгэхээр бүр сайн дүгнэлт хийж чадна, миний дадлын дохио юу вэ? гэх мэтээр бодоод илүү хөрсөн дээрээ буусан, өөртөө тохирсон зөв өглөөний дэглэмээ тодорхойлж чадна.
Би эхлэхдээ ингэж л бодож эхэлсэн гэхгүйгээр юуг өөрчлөх үү, юуг сайжруулах уу гэх мэтээр үргэлж шинэчилж сайжруулах нь чухал юм шүү. Өглөөний гайхамшиг номыг уншаагүй эхэлсэн бол номоо нэг уншихад гэмгүй шүү, олон зүйлийг системтэй мэдээд авчихдаг гэхүү дээ.
Шинэ 7 хоногтоо төвлөрөлтэй, үйлдэл төвтэй байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье!
8
9 comments
Gerelmaa Dugerkhuu
6
Үргэлж засаж залруулах
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Powered by