Өөрчлөлт 🌱
Өнөөдрөөс өглөөний дадал дээрээ хоёр жижиг өөрчлөлт хийлээ. 6 сараа дүгнээд, шинэ сардаа илүү эмх цэгцтэй, дүгнэлттэй явахын тулд:
✅ Өглөөний гайхамшиг тэмдэглэлийн дэвтрээ шинээр эхлүүллээ. Хийснээ тэмдэглэж, хийгээгүйдээ дүгнэлт хийж, өдөр бүрийн бичих хэсэг дээр төсөөллөө бичнэ.
✅Өнөөдөр бас хоёр дэвтэр авлаа. Нэг дээр нь өглөө бүрийн бичих дадлын үеэр хийсэн зүйл, бодлоо өдөр өдрөөр нь гараар бичиж явна. Компьютер, утсаар бичсээр байгаад буруу зуршил тогтох нь. Герман хэлээ давтаад, жаахан ч гэсэн өдөр бүр бичдэг болъё гэж бодлоо. Сарын эцэст хэдэн нүүр бичсэнээ дүгнээд хуваалцана. Өглөө бүр 5 хан минут гаргаад явахад ...
✅Бас өглөө бүр нэг минут зарцуулаад өөрийгөө зоригжуулах хэдэн өгүүлбэрээ уншиж байхаар бэлдэж сууна. Нэг сарын дараа ямар өөрчлөлт гарахыг өөр дээрээ ажиглая.
Энэ олон хариуцлагатай хамтрагчидтай хүн чинь одоо хичээж, үргэлж сайжруулж явахгүй бол болохгүй байх, тийм ээ. 💪
8
6 comments
Gerelmaa Dugerkhuu
6
Өөрчлөлт 🌱
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by