Хэтэрхий зөөлөн хүмүүсийг бүү эндүүр.
Тэд бүхэнд “ЗА” гэж хэлдэг нь сул доройдоо биш.
Бусдыг гомдоохгүй, харилцааг эвдэхгүй гэсэн ухаалаг сонголт нь тэр.
Тэд түрүүлж тусалдаг нь ашиглуулъя гэсэндээ биш,
өөрөөс нь болоод хэн нэгэн зовохоос сэргийлдэг учраас.
Тэд түрүүлж уучлалт гуйдаг нь
буруутайдаа биш,
өөрийн бардам зангаас илүүтэй тэр харилцааг үнэлдэг болохоор.
Тэд цаг гаргадаг нь
— зав ихтэйдээ биш,
чамтай хөнгөн хуумгай хандахыг хүсдэггүйдээ.
Гэхдээ нэг үнэнийг битгий март.
Хүмүүс тэдний энэ бүхнийг үүрэг гэж эндүүрэх мөчөөс л асуудал эхэлдэг.
Зөөлөн хүн удаан тэвчдэг.
Гэхдээ тэвчээр нь дуусахад
ямар ч тайлбар хийдэггүй,
ямар ч гомдол үлдээдэггүй.
Тэр мөчид
хамгийн зөөлөн хүн
хамгийн хатуу шийдвэр гаргадаг.
Тиймээс зөөлөн хүний тэвчээрийг битгий шалгаж байгаарай эргэж ирдэггүй юм