Activity
Mon
Wed
Fri
Sun
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
What is this?
Less
More
14 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Өөрийгөө хайрла
Өөртөө зарцуулахаас хэзээ ч харамлаж болохгүй 5 зүйл. Хүн мэдээж мөнгөө гамнаж, тооцоотой амьдрах хэрэгтэй. Дараа нь харамсахгүйн тулд яг одоо өөрийнхөө төлөө, өөрөөсөө харамлах ёсгүй 5 зүйлийг хэлж өгье. ​1. Биеэ тордохоос бүү харамла. ​Эмнэлгийн зардлаас харамлаж, өвчнөө тэвчиж явсаар байгаад дараа нь хамаг мөнгөө эм тарианд өгөхөд хүрдэг. Эрүүл мэнддээ зарцуулж байгаа мөнгө бол "зарлага" биш, харин ирээдүйнхээ төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Бие чинь эрүүл байж л чи мөнгө олж, амьдралаас таашаал авна. ​2. Тархиа цэнэглэхээс бүү харамла. ​Номын үнэнд харамлаж, сурч хөгжихөөс хойш суугаад байвал арван жилийн дараа ч чи яг одоо байгаа байрандаа л байна. Мэдлэгт зориулсан мөнгө чинь ур чадвар болон үлдэж, чиний үнэ цэнийг өсгөдөг. Сардаа ганц ном уншиж, нэг ч гэсэн сургалтад суухгүй байж "амжилтад хүрнэ" гэж горьдсоны ч хэрэггүй. ​3. Үзэж туулахаас бүү харамла. ​Залуу байхад цаг байвч мөнгөгүй, нас ахихаар мөнгө байвч бие дийлэхгүй. Хүн энэ хорвоог орхихдоо дансан дахь мөнгөө биш, үзэж туулсан дурсамж, туршлагаа л авч буцдаг. Аялж зугаалж, шинэ зүйл туршиж үзэхэд зарцуулсан мөнгө хэзээ ч хайран болдоггүй. ​4. Алтан цагаа бүү харамла. ​Цаг хугацаа бол мөнгөнөөс хавьгүй үнэтэй. Хэдэн төгрөг хэмнэх гэж хамаг цагаа гарздах биш, харин ч мөнгө төлөөд цагаа хэмнэж байх нь ухаалаг хүний сонголт. Хэмнэсэн тэр цагтаа чи илүү чухал зүйлийг бүтээж чадна. ​5. Хайртай хүмүүстээ цаг гаргахаас бүү харамла. ​Эцэг эхдээ сэтгэл гаргах, ойр дотныхонтойгоо уулзаж хоол идэхээс бүү харамла. Хүмүүсийн харилцаанд зарцуулсан мөнгө бэлэн мөнгө болон эргэж ирэхгүй ч, итгэлцэл, хайр халамж болон үлддэг. Хэцүү үед мөнгө чамд хань болохгүй, харин хүн л хань болно.
Өөрийгөө хайрла
Санаснаар болдоггүй тэвчиж өнгөрөөх цаг хугацаа хайран
Анх амьдрал зохиох гэж будилж явахад ээж минь ингэж хэлж билээ. Хүнтэй амьдрах хэцүү Заримдаа Харсан ч хараагүй юмшиг Сонссон ч сонсоогүй юмшиг Тэвчиж өнгөрөөх цаг олон. Тэгж байж л цаашаа амьдрана. Уураар давах биш ухаанаар л тэвчиж явсан хүн хождог. Алдаа бүхэнд буруутгаад бвал амьдралдаа чи л их зовно. Сэтгэлийг нийлүүлж болноо Хүмүүжлийг л нийлүүлж чаддаггүй юм. Хүнд уучлах зүйл, уучлахгүй зүйл гж бдаг. Алдаагаа ойлгодог хүнийг уучлах хэрэгтэй, гэмшдэггүй тэнэг хүн л засал авахгүй. Хөнжилдөө бүгд таарч тохирно Харин амьдарлын зорилго таарах л хэцүү. Нэг нь зүтгээд нөгөөх нь хэвтээд бхаар л хайран цаг хугацаа хичээл зүтгэл талаар болдог юмдаа гэж хэлж билээ.
Санаснаар болдоггүй тэвчиж өнгөрөөх цаг хугацаа хайран
Маргааш чи өнөөдрийнхөө өөрт талархах болно
Чи ядарсан байж болно. Гэхдээ бууж өгөөгүй нь аль хэдийн ялалт юм. Зарим өглөө бид сэрэхдээ “Өнөөдөр би юунд ч хүрэхгүй байх” гэж боддог. Бие ядрана, сэтгэл хүндэрнэ. Өчигдөр хийж чадсан зүйлс хүртэл өнөөдөр утгагүй мэт санагдана. Гэхдээ энд нэг үнэн бий. Чи босоод, энэ өглөөг угтсан. Тэр нь өөрөө ялалт юм. Хүн бүрийн туулж буй ачаа харагддаггүй. Инээж яваа хүний дотор айдас, өвдөлт, эргэлзээ нуугдаж байдаг. Гэхдээ тэд инээж байгаа нь сул доройдоо биш амьдралаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасных нь илрэл. Заримдаа бидэнд том зорилго хэрэггүй. Өнөөдөр :Орноосоо босох, ус уух, нэг хүнд сайхан үг хэлэх, өөрийгөө буруутгахгүй байх эдгээр нь бага алхам мэт харагдавч, яг ийм өдрүүд л хүнийг авардаг. Чи бусадтай өөрийгөө бүү харьцуул. Хэн нэгэн аль хэдийн оргилд гарсан мэт харагдаж магадгүй, гэхдээ тэдний зам ч гэсэн чиний одоо явж буй замаар л эхэлсэн. Хэрвээ өнөөдөр чи ядраад байгаа бол амрах эрхтэй. Алдсан бол дахин эхлэх эрхтэй ,айж байгаа бол зориг гаргах боломжтой Чи сул биш. Чи зүгээр л хүн. Магадгүй бүх зүйл өнөөдөр биш ч, чи буруу чиглэлд яваагүй. Чи зогсоогүй.Чи оролдсоор байна. Тэгээд хамгийн чухал нь чи ганцаараа биш. Өнөөдөр өөртөө ганцхан үг хэл “Би хангалттай. Би цааш явж чадна ". Маргааш чи өнөөдрийнхөө өөрт талархах болно. 🌿
Маргааш чи өнөөдрийнхөө өөрт талархах болно
Бусдад таалагдах алба байхгүй
Сэтгэл амар амьдрах хамгийн амархан дүрэм: "Зүгээр л орхи" Тэр чамайг үл ойшоож байна уу? Зүгээр л орхи (Let them). Тэр чамд худлаа ярив уу? Зүгээр л орхи. Тэд чамайг буруугаар ойлгов уу? Зүгээр л орхи. Бид бусдыг өөрчлөх гэж, тайлбарлах гэж, хянах гэж хичээхдээ хамгийн их энергээ алддаг. Харин "Let them" буюу хүмүүст өөрсдийнхөөрөө байх боломжийг нь олгох үед чи жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ. Энэ нь чи бууж өгч байна гэсэн үг биш. Харин чи өөрийнхөө амар амгаланг бусдын үйлдлээс дээгүүрт тавьж байна гэсэн үг юм.
Бусдад таалагдах алба байхгүй
1-10 of 14