Хараад байхад сэтгэлийн хор нь гараагүй хүмүүс их болж. Бусдын татгалзал, өөрөөс нь зай барих, өөрийн замаа хөөхийг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бусдын сайн сайхан явахыг нь харж чаддаггүй. Үргэлж өгснөө санаж, хариу нэхэж амьдардаг. Хүнд гомдсон гомдолдоо дарагдаж амьдардаг.
Бусдад атаархаж, доромжилж, муулж байж л тэр хүнээс ямар нэг зүйлээрээ илүү гэдэг мэдрэмж авдаг. Бусдад таалагдах гэж амьдардаг, бусдаас авч байж л сэтгэл ханамжийг мэдэрдэг, бусдаас хамааралтай. Хүний өмнөх ямар байсныг нь л байнга ярьж, харьцуулдаг. Хүнийг бусадтай харьцуулж заавал өө хайдаг. Шудрага гэдэг нэрийдлэлээр хүнийг гомдоохоос санаа нь зовдоггүй. Ямар нэгэн асуудалтай зүйл нийгэмд болвол амиа хорломоор санагдтал нь нийлж дэвсэж, хэн ч биш болгож байж санаа нь амардаг гаж сэтгэлгээтэй.
Бусдын амьдарлаар амьдраагүй байж шүүж, амьдралд нь оролцох дуртай. Хүний хүсэл зорилгийг болохгүй бүтэхгүй бодитоор хар гэж олон үг хаялана. Таны зөвлөгөө, илүү үг чинь буруудвал та тэр хүний зовлонг үүрэхгүй шүү дээ. Тиймээс илүү үглэснээс дэмжиж явах нь л тустай. Бусдын ямар амьдрал туулж явааг мэдэхгүй байж өнгөц дүгнэж, түүнийгээ олонд ярина. Хов ярьж, бусдыг гоожилж алтан цагаа үрнэ. Өөртэйгөө л адил сэтгэж бусдыг амьдралыг амархан замаар явсан мэт өөртөө итгүүлнэ.
Нэг нэгнийхээ яаж ийгээд дээр нь гарж эгогоо хангана. Заавал ашигтай харилцаа л үүсгэнэ. Битүү бусдад итгэх итгэлээ алдчихсан хүмүүс. Тэгээд өөрийгөө зовоохгүйн тулд бусдын итгэлийг алдахыг юман чинээ тоохоо больчихсон. Алдаанаас авдаг ухаарал бол улам зөв хүн болох байтал бүр илүү чөтгөрлөг болоод гараад ирнэ. Ямар ч хүндлэлгүй, бусдын нууцыг ямар ч хэрүүл, үл ойлголцол, салалт болсон ч хадгалах хэрэгтэй гэдэг зарчим байхгүй. Хил хязгаар байхгүй.
Зөв гоё, хэрэгтэй юм ярьж байгаа, сайн зүйл суртчилж байгаа, буян хандив хийж байнгаа хүмүүсээ худлаа их мэдэгсэд гэнэ. Яагаад сайн юм хийснээ хуваалцаж болохгүй гэж. Хуваалцаж байж бусдад урам өгнө. Яахаараа чимээгүй буян хийж явах ёстой гэж. Тэгээд алаан хядаанаа л хараад байж байх гоё гэж үү? 🤔. Тэгээд хичээж байгаагаа зүгээр дэмжээд хамтдаа суралцаад, эсвэл дуугуй өнгөрнө гэж мэдэхгүй. Нийгэмд угаасаа хар бараан юм хэт давамгай байхад эерэг байгаа хүмүүсээ тултал гишиглэнэ. Хүн өөрчлөгдөхийг хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Нэг ийм сэтгэл, оюун, сүнсний хортой хүмүүсээр дүүрээд байнаа. Одоо нэг сэтгэлдээ ч байна уу? Оюундаа ч байна уу? Жоохон соён гэгээрцгээх үү дээ? Энэ чинь одоо. Үнэхээр ганц л амьдарна гэж боддог бол амьдарсан амьдарч, өгсөн шиг өгч, хайрласан шиг хайрлаж, чадах чинээгээрээ эргэн тойрон, эх орон, эх дэлхийдээ хийх зүйлээ хийж, нэртэй төртэй амьдарвал яасан юм бэ?.
Сэтгэлийн өртэй, буруу амьдарсан мөртэй, оюуны булингартай амьдрах гоё биш шүү дээ. Үнэхээр туйлын жаргал, амар амгаланг, хайрыг мэдэрмээр байгаа бол өөрөө өөртөө, өөрийн зарчимдаа үнэн хүн байгаарай. Хэн ч харахгүй, угаасаа мэдэхгүй гэж бодож байвал үгүй ээ. Орчлонг ч бай өөрийгөө ч бай, бусдыг ч та хуурч чадахгүй ээ.
Энэний дээр гарна биш над дээр гишгээд энэ хүн дээшээ гараасай гэдэг байгаарай. Хосууд ч тэр би чамд амьдралаа зориулсан, ийм юм өгсөн энээ тэрээ биш чиний бүх үйл хэргийг би дэмжинэ, чамд юу ч болсон би чиний ард бат зогсоно. Сайнтай муутай нь бүгдийг нь хайрлахыг хайр гэнэ гээд нэгнээ жинхэнэ утгаар нь түших байтал нэгэнтэйгээ тэмцэлдэх?
Одоо зүгээр л гоё, эерэг, онгирмоор байдаг бол эерэг байдлаараа онгирдог хүн байцгаая аа. Хэдий болтол бусдыг шантаачилсан, атаа жөтөөний амьдралаар явах вэ дээ хүмүүс минь...
Хайрласан хүн л хайрлагдаж, хараасан хүн л хараагдаж амьдардаг.
Юу өгнө түүнийгээ авна. Хүмүүсээс эерэг байдлыг хүсдэг бол өөрөө эерэг хүн бай. Эх орноосоо их зүйл хүсэхийн оронд ядаж өөрөө өв соёлоо тээгч бай. Бага багаар алхам алхмаар өөртөө ч бусдад ч зөвөөр, сайн сайхныг түгээх л хүний гол мөн чанар шүү дээ❤️🙏🤍