🫰
Хүн дотроо боддог шигээ ярьдаг гэж үнэн юм. Хэрэв яриа нь хардаж сэрдсэн, буруутгаж өөлсөн байдаг бол дотроо тийм л юм бодож явдаг гэсэн үг. Хэрэв яриа нь бусдыг урамшуулсан, ухааруулсан байдаг бол тэр хүн дотроо урам, ухаарлаар булгилж яваа гэсэн үг. Тиймд бодлын сахилга бат гэдэг чухал зүйлийг хүн шүүлтүүр болгох ёстой байдаг. Юу бодох, юуг бодохгүй байх, хэний үгийг сонсох, сонсохгүй байх, хэний зөвлөгөөг дагах, дагахгүй байх гэдэг шүлтүүртэй байх ёстой. Хэрэв ийм шүүлтүүр байхгүй бол тэр хүн бол бусдын хэлсэн үгийг хог шиг хүлээн авдаг хогийн сав болно. Тиймд "бодлын сахилга бат"-тай байгаарай. Сайхан бодол биелдэг..
0
0 comments
Davaanym Bvrentogtoh
7
🫰
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by