💎Дээд би-г таних 7 алхам💎
Дээд Би бол бидний ухамсарт оюун санааны ойлголтоос хол давсан хүч юм. Энэ бол түүхэн дэх агуу ухаантнууд, багш, мастеруудын хэрэглэж байсан хүч. Мөн бидний амьдрал дахь ид шид болон гайхамшиг оршдог газар мөн. Энд түүнтэй холбоо тогтоох 7 түлхүүр алхамуудыг орууллаа.
1. Итгэл үнэмшил болон хүлээлт найдвар
Ертөнцийг үзэх үзлээ өөрчил. Эхний алхам бол танд холбоо тогтоож болох Дээд Би байдагт итгэ. Тэгээд өөрийн дотоод өсөлт хөгжилтөд анхаарснаар өдөр бүрийн холбоогоо сайжруулна гэдэгт найд. Эдгээр хоёр үндсэн урьдчилсан нөхцөлгүйгээр (итгэл болон найдвар) амьдралд ямар нэг зүйлд хүрэхэд бэрх, биеийн түвшний хувьд ч ялгаагүй. Тиймээс дотоод өсөлт хөгжилд эдгээр хоёр чанар маш чухал. Тэгэхээр өөрийн Дээд Би-тэй холбогдоно гэсэн зорилго тавиад өдөр бүр тоймлож хар. Амжилт таны талд хүрэх хүртэл өөрийн зорилгоо тодорхой болго. Бид сүнсний үүрэг ролийг үл тоомсорлон материаллаг, эд юмсыг урьтал болгодог ертөнцөд өсөж хүмүүжсэн. Тиймээс сүнслэг бодит оршихуйд ойрхон холбоог бүтээхийн тулд “зорилгоо” өөрийн бүхэл оршихуй “биетэйгээ” ухамсартайгаар далд ухамсартай уялдуулах хэрэгтэй. Ямар ч ажиллагаа/зорилгод төлөвлөгөөний дагуу тоглогдох тоглоомын дүрмийг эхлээд бий болгох хэрэгтэй байдаг . Өөрийн Дээд Би-тэй холбогдох нь үүнтэй ижил. Тиймээс ухамсар болон оюун санааны бодит орчинд бүрэн дүүрэн орохын тулд, ертөнцийн ойлголтын тухай мэдлэг тэлэх багш юмуу ном бичвэрүүдийг хайж ол.
2. Ганцаараа байх болон бясалга
Та өөртөө ганцаараа байх тогтмол хугацааг гарга. Дуу чимээ багатай газар дээр. Зүгээр л суу, ямар нэг юм хүлээлгүй. Юу ч бүү хий. Эхэндээ мэдээж маш эвгүй хачин санагдаж болно. Тэсээд л бай. Та дотоод дуу хоолойндоо өөрийгөө сонсогдуулах цаг өг. Магад чимээгүй суух үед юмуу өдрийн ямар нэг үйл явдал дээр тэр мэдэгдэж болно. Давхацсан үйл явдлууд тохиолдох юмуу хэн нэгэн таны сонсохыг хүссэн зүйлийг хэлэх болно. Мөн таны дотор ухаанд гэнэтийн цахилгаан мэт бодол орж ирнэ. Түүхэн дэх агуу суутнууд чимээгүй ганцаараа байх цаг өөрсөддөө үргэлж гаргадаг байсан. Та ч бас оролдоод үз. Харин бясалгалаар та өөрийн бодлоо цэгцэлж, таны дотор үймүүлж байдаг зогсоо зайгүй яригчыг чимээгүй болгоно. Ингэх нь таныг Дээд Би гээр дүүргэх цэвэр ариун орон зайг бүтээх болно. Лааны дөлийг харангаа амьсгалаа дагах нь бясалгалд онц үүрэгтэй. Эсвэл алтлаг гэрлэн бөмбөлөг наран сүлжээ хүрдээс гарч таны бүхэл биеийг бүрхэн, анагааж байгаагаар төсөөлөн дүрсэлж болно. Энэ мэтчилэн хэрэглэж болох олон дадлууд бий.
3. Тэмдэглэл хөтөл
Өөрийн мэдрэмж сэтгэл, зүүд, болон дотор бодлуудаа тэмдэглээд яв. Энэ нь таны зөн совинт дотоод гүнд ойр холбоог бий болгоход туслах ба энэ үед Дээд Би-дээ асуулт тавьж болно. Тэгээд дараа нь ямар мэргэн бодлууд , хариултууд авсанаа бичээд ав. Хэрэв үүнийг итгэл үнэмшилтэйгээр байнга хийвэл, өөрийн хэрэгтэй хариултаа авах болно.
4. Өөртэйгээ ярилц
Дээд Би-тэйгээ байнга ярилцаж бай. Ирэх 40 өдөрт өдөр бүр түүнтэй холбогдоно гэж шийд. Шийдвэрээ Дээд Би дээ хандан: “Таныг би байгааг мэдэж байна. Таныг би илүү мэдэхийг хүсэж, танд анхаарал тавьмаар байна. Надтай ярьж эхлээрэй, тэгээд намайг хөтлөөрэй” гээд хэл. Энэ яриа зөвхөн нэг талдаа болж байгаа мэт боловч санаа бүү зов. Та хоёр холбоо тасраад удсан гэдгээ сана. Аалзны торыг цэвэрлэхэд цаг хэрэгтэй. Найзтайгаа ярилцаж, яриа өрнүүлж, асуулт асууж, итгэл найдвараа хуваалцаж байгаа юм шиг үргэлжлүүлээд байгаарай. Хариултаа сонсохоор хүлээ, хариу ирэх л болно.
5. Амьдралын хичээл
Амьдралаа ер бусын нууцлаг сургууль гэж бод. Таны амьдрал дахь бүхий л үйл явдлууд, нөхцөл байдлууд, хүмүүс танд одоо мэдэх хэрэгтэй зүйлийг заахын тулд нарийн зохион байгуулагдсан гэдэгт итгэ. Амьдралын арга замууд зөвхөн таны тусын тулд “Сайн”-ыг хийхээр бүхэлдээ бүтээгдсэн. Таны амьдралд тохиолдох сайн муу аль ч тохиолдолд “ямар хичээл надад заах бол” гэж асууж бай. Тэр ч байтугай таагүй хүмүүс, нөхцөл байдлууд таныг санаатай эзэлсэн бол таны өсөлт дэвшилд хэрэгтэй “Сорилт” гэж авч үзэж бай. Та өөрөө гол дүрд нь тоглож байгаа жүжиг гээд амьдралаа авч үзвэл таны Дээд Би-гийн үүрэг роль амьдралд илт тодорхой болж ирнэ. Юу олж мэдсэнээ тэмдэглэж авахаа мартуузай.
6. Та өөрийн Дээд Би-г зүүдэнд чинь ярина гэдэгт итгэ
Тиймээс унтахын өмнө биеэ бүрэн тайвшрах зарим дасгал хөдөлгөөн хий. Дээд Би гээс асуусан асуултдаа хариулт авна гэж итгээрэй. Сэрэнгүүтээ юу зүүдэлснээ эргэн санахыг хичээ, мөн тэмдэглэлдээ бичээд ав. Хэрэв зүүдээ санаж чаддаггүй бол танд хугацаа, тэвчээр хэрэгтэй. Тун удалгүй зүүдээ санаж, Дээд Би-гээс хариултаа хүлээж авах болно.
7. Анхааралтай төвлөр
Одоогын хоромдоо илүү амьдар. Идэж байхдаа хоол идэж байгаагаа л мэдэр. Алхаж байхдаа алхаагаа л мэдэр, жинхэнэ хором яг Одоо л байна. Өнгөрсөн хэдийн явсан, ирээдүй ирэх болоогүй байна. Иймд оюун бодлоо сэтгэл зовнил, түгшүүр, хуурмаг үзэгдэл, хий хүлээлт зэргээс ангид байлга. Оюун санаан дахь бохирдлоо цэвэрлэж, Дээд Би-гээр дүүргэх зай гарга.
Тэвчээр бол дэвшил гаргахад хурдасгагч түлхүүр болдог. Та өөрийгөө бүхэл амьдралын турш Эх сурвалжаасаа саланги байсныг сана. Тиймээс дахин холбоог тогтоохын тулд мэдээж цаг хугацаа орно. Мөн хэрэгтэй үйлдэл болгонд цаг хугацаа, дадал хэрэгтэй. Сонор сэрэмжтэй байж эдгээр 7 алхамыг өдөр бүр хийж дадаарай. Санаж яв! Дээд Би холбоотой байхыг дандаа хүсдэг. Үнэндээ, түүнийг танаас тусдаа хэн нэгэн гэж ярих нь өөрөө зөрчилдөөнтэй хэрэг юм.
Дээд би гэдэг чинь Та өөрөө, жинхэнэ Та юм. Иймд өөртэйгөө холбогд.