🌱Надад тохиосон уйтгар гуниг, өвчин зовиурт өөрөөс минь өөр хэн ч буруугүй.
🙌🏻Энэ бол миний тарьсан үрээс гарсан ургац.
🌱Ямар үр суулгахаа би өөрөө л сонгосон.
🪷Ингэж ухаарах цагт бүх юм хялбар болно. ☸️Амьдралын хүрд шинэ зүгт орчиж эхэлнэ. 💁♀️Хариуцлагаа ухамсарлах агшинд хүн эрх чөлөөгөө ухамсарладаг.
😈Гай түй болсон гав гинжийг чинь хэн ч чамд зүүж өгөөгүй, чи өөрөө зүүсэн байна.
‼️Нэгэнт тийм хойно шийдсэн үедээ аваад чулуудчих нь чиний хэрэг шүү дээ.
Гадна талаас бие хааг чинь хорьж, цагдаж болох юм.
Дотоод мөн чанарыг чинь эзэгнэх эрх хүч хэнд ч байхгүй.
🕯️Чи өөрөө өөртөө л эзэн.
Орчин нөхцөл ямар ч байлаа тэр дунд уйлах, дуулах нь чиний сонголт.
Дотоод эрх чөлөөгөө сэхээрсэн хүн хөлдөө гинжтэй бүжиглэж, хүзүүндээ дөнгөтэй дуулж чадна.
🪽Тэр цагт гинж нь хөгжим болж, дөнгө нь чимэг болж хувирна.