Миний ажигласнаар энерги нь бидний дотоод төлөвийг илэрхийлж байдаг чимээгүй хэл. Бид юу бодож байна, ямар сэтгэл хөдлөл дунд байна, юунд анхаарлаа өгч байна энэ бүхэн нийлээд тухайн хүний энерги болж илэрдэг. Сонирхолтой нь адилхан нөхцөл байдалд нэг нь тайван байж чаддаг бол нөгөө нь амархан ядрах, бухимдах, эсвэл сандардаг нь гайхалтай. Гаднах орчин ижил атлаа дотоод төлөвүүд нь өөр байгаагийн л илрэл байх. Бас бид энергиэ хүчээр “сайн” болгох гэж оролдохоос илүү юуг эсэргүүцэж, юуг тэвчиж, юунаас зугтаж байгаагаа харж эхлэхэд энерги аяндаа өөрчлөгдөж эхэлдэг юм байна. Энерги ихэнхдээ:
– хэлээгүй үгэнд
– дарагдсан мэдрэмжид
– өөрийгөө хуурч байгаа мөчүүдэд гацдаг мэт санагдсан.
Тиймээс миний хувьд энергиэ тэнцвэржүүлэх гэдэг нь өөрийгөө засах, өөрчлөхөөс илүү өөрийгөө үнэнээр нь харж, зөвшөөрөх явдал л юм байна гэдгийг ойлгосон.
Харин таны бодлоор...