Activity
Mon
Wed
Fri
Sun
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
What is this?
Less
More
160 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Зөв үү буруу юу?
"Болзооны төлбөрийг хэн нь төлөх вэ? Энэ бол санхүүгийн тест юм." Анхны болзоо болон харилцааны явцад төлбөр төлөх агшин бол зөвхөн мөнгөний асуудал биш юм. Эрэгтэй хүн төлөх нь "Би хариуцлага хүлээж чадна" гэсэн Ян энергийг идэвхжүүлдэг бол, эмэгтэй хүн түүнийг нь баярлаж хүлээж авах нь "Би үнэ цэнтэй" гэсэн Инь энергийг бататгадаг. Харин "таллан хуваах" (50/50) нь харилцааг бизнес шинжтэй болгож, хайр дурлалын баялаг бүтээх халуун энергийг хөргөх талтай байдаг. Санхүүгийн өсөлтийг хүсэж байвал өгөх авахын тэнцвэрийг зөв хадгалаарай. Та 50/50 төлөх тал дээр ямар бодолтой байдаг вэ? Зөв үү, буруу юу? 👇
Зөв үү буруу юу?
Залуу харагддаг нууц.
Зарим хүмүүс 45 настай атлаа, 35 юм шиг харагдана. Нөгөөдүүл нь 35 настай хэрнээ 45 мэт үнэлэгдэнэ. Нэг хотод амьдарна. Ижилхэн хоол иднэ. Адилхан унтана. Гэвч цаг хугацаа өөр өөр ул мөр үлдээнэ. ➕ Бие махбодь сэтгэлийн байдлыг яг таг тусгадаг. Шууд утгаараа. Брандейсийн их сургуулийн судалгаагаар: архаг стресс өндөртэй хүмүүс эсийн түвшинд 9–17 жилээр хурдан хөгширдөг нь тогтоогдсон. Кортизол коллагеныг задалдаг. Дотоод чангарал нүүрний булчинг байнга ижил хэв маягаар агшаадаг. Үрчлээ бол хөлдсөн сэтгэл хөдлөл. Нүүр хэзээ ч худлаа хэлдэггүй. ➕ Залуу харагддаг хүмүүс бол орхиж чаддаг хүмүүс. 80 жил үргэлжилсэн Харвардын судалгаа: Гомдол, хорсолыг тээж үлдэхгүй, тавьж чаддаг чадвар нь эрүүл хөгшрөлтийн гол үзүүлэлтүүдийн нэг гэдгийг харуулжээ. Гомдол, хорслоо дотроо барьдаг нь нүүрэндээ үүрдэг. Орхиж чаддаг нь бие сэтгэлээ чөлөөлдөг. Доторх хөнгөн байдал — гаднах хөнгөн байдал болдог. ➕ Сэтгэл хөдлөлийн оюун ухаан хөгшрөлтийг удаашруулдаг. Psychology and Aging сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар: сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй хүмүүс гадаад төрхөөрөө илүү залуу харагддаг нь тогтоогдсон. Өөрийн мэдрэмжийг ойлгож, амсаж, дамжуулж чаддаг хүн түүнд гацдаггүй. ➕ Сэтгэлийн тэнхээ ямар ч тосноос илүү залуужуулна. Амьдралын бэрхшээл хүн бүрийг өөрөөр хөгшрүүлдэг. Ялгаа нь — сэтгэлийн тэнхээ. ➕ Залуу нас гэдэг тоо биш. Амьдарч буй арга барил юм. Залуу харагддаг хүмүүс дотроо тодорхой чанаруудыг агуулдаг: дотоод тогтвортой байдал, дахин эхлэх чадвар, эрч хүчээ хамгаалж сурах ухаан. Тэд өөрчилж чадахгүй зүйлдээ өөрсдийгөө үрж бардаггүй. Хэн нэгэн танд "чи залуу харагдаж байна” гэж хэлбэл энэ арьсны тухай биш юм. “Сэтгэлдээ хадгалж, барьж явдаг зүйлс нүүрэнд ил гардаг. Харин тавьж, орхиж чаддаг хүн бие, сэтгэлээ чөлөөлдөг. Дотроо тайван, хөнгөн хүн гаднаа ч тийм л харагддаг.” Доторх ачаа нүүрэнд сууж үлддэг. Сэтгэл дотроо хөнгөн бол дүр төрх нь өөрөө гэрэлтэнэ.” “Залуу харагдана гэдэг — дотроо гэрлээ хадгалж чадсан гэсэн үг.” Орчуулав😎
💰 Мөнгө татах РУНА: Феу
Руна нь эртний скандинав, германчуудын хэрэглэж байсан бэлгэдэлт тэмдэг юм. Эдгээрээс мөнгө, баялагтай хамгийн их холбоотой руна бол Феу (Fehu) юм. 🔹 Феу рунагийн утга Феу нь эд баялаг, орлого, ашиг, элбэг дэлбэг амьдралыг бэлэгддэг. Зөвхөн мөнгө биш, хөдөлмөрийн үр дүн, боломж, амжилтыг татах утгатай. 🔹 Ямар үед ашигладаг вэ? Орлогоо нэмэх Бизнес, ажилд амжилт хүсэх Санхүүгийн урсгалыг идэвхжүүлэх 🔹 Хэрхэн хэрэглэх вэ? Феу руныг дэвтэр, түрийвч, утасны дэлгэц, эсвэл медитацийн үед бэлгэдэл болгон ашиглаж болно. ✨ Руна бол итгэл, зорилготой хосолбол илүү хүчтэй гэж үздэг.
💰 Мөнгө татах РУНА: Феу
[attachment]
Тархи мэдрэл судлаачид
Тархи мэдрэл судлаачид 20-25 жилийн өмнө, тархины өөрчлөгдөх чадамжид эргэлзэж байлаа. Хэрэв та ерөнхийдөө ууртай зан авиртай, гунигтай байдалтай, санаа зовомтгой бол өөрчлөгдөхгүй, үлдсэн амьдралдаа ч гэсэн тийм л байна гэж үзэж байсан бол тэд эхлээд 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐩𝐥𝐚𝐬𝐭𝐢𝐜𝐢𝐭𝐲 буюу тархи, мэдрэлийн уян хатан чанарыг нээснээр одоо ШУ-чид хүний зан авир (хандлага) өөрчлөгдөж болно, энэ бол neuroplasticity юм гэж үзэж байна. Дараа нь тэд 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐩𝐚𝐭𝐡𝐰𝐚𝐲 “мэдрэлийн зам”-ыг нээсэн. Өөрчлөлт бидний тархин дотор аз жаргалын хурдны зам, хайр энэрлийн хурдны зам, мэргэн ухааны хурдны зам, ухаарахуйн хурдны зам гэсэн шинэ "хурдны замууд"-ыг бий болгодог. Энэ нь тархинд эрс хувирал бий болгож улмаар бие дээр биежиж бий болдог. Мөн насанд хүрсэн хүний тархинд 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐠𝐞𝐧𝐞𝐬𝐢𝐬 (нейрогенез- мэдрэлийн эс нейрон шинээр үүсэх процесс) байна гэдгийг нээсэн. Генийн илрэл хүртэл бясалгалаар өөрчлөгддөг. Тиймээс, хэрэв та аз жаргалгүй төрсөн бол асуудал байхгүй - танд итгэл найдвар байна, та өөрчлөгдөж чадна. ШУ-чид надад хэлэхдээ бясалгал хийхдээ тархиа ухамсартайгаар өөрчилж болно. Өөрөөр хэлбэл, та тархиа өөрийн хүслийн дагуу өөрчилж болно гэж хэлсэн. Бясалгалын тусламжтайгаар тантай хамт төрсөн мэт зан ааш, хандлага, сэтгэлийн төлөвөө өөрчилж болно, энэ бол 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐩𝐥𝐚𝐬𝐭𝐢𝐜𝐢𝐭𝐲, Бясалгалын тусламжтайгаар тархин дотор цоо шинэ хариу үйлдлийн замуудыг бий болгож болно, энэ бол 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐩𝐚𝐭𝐡𝐰𝐚𝐲, Бясалгалын тусламжтайгаар таны ямар ген идэвхжиж, аль нь унтрах вэ, удамдаа юуг батжуулан дамжуулах вэ гэдгээ шийдэж болно энэ бол 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐠𝐞𝐧𝐞𝐬𝐢𝐬. Бясалгалаар дамжуулан тархиа биологийн түвшинд шинэчилж болно. Энэ амьдрал дээрээ хүссэн сайн сайхан үр дүнг бүтээж болно.
Шинэхэн гэрэл миний танилцуулга 2026.01.14
1. Соронз шиг л татагдаж, өөрийн дотоод дуу хоолой минь ярьж буй мэт сэтгэгдэл төрсөн учраас энд Шинэ гэрэлийн аялалын эхлэлд ирсэн байна. 2.Эрүүл амар амгалан амьдралд тэмүүлэх, ертөнцтэй илүү ойрхон танилцаж, мэдрэх 3.Төмөрчулуун Түвшинзаяа 36нас 4.Олон улсын харилцаа, бизнесийн удирдлага, Хүний нөөцийн удирдлага тус тус мэргэжилтэй. Зл хөдлөх хөрөнгийн салбарт Агентаар ажилладаг. 5.Ном унших, кино үзэх, аялах 6.Ээж аав болон гэр бүлээрээ хамт хоол идэх үедээ ямар их аз завшаантай хайрлагдсан хүн гэдгээ мэдэрдэг 7.Өөрийн орон зайд сайн найзыгаа урьж хамт амьдарсан мөч өөрийн бүхий л боломжуудаа хааж алдсан. Хил хязгаар, итгэл хүндлэлийн зураас гэж байх ёстойг ухаарсан. 8.Аав ээж хоёр минь. Өсгөж хүмүүжүүлж өнөөдрийг намайг энэ хорвоод мэндлүүлсэн нандин эрхэм гэр бүл минь юм. 9.Ятгах тусам нягтал, сэтгэл хөдлөлөөр бус ухамсартай ухаалгаар шийдвэр гарга. Өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлана. Аливаад тэвчээртэй хүлээцтэй хандах. Яг одоо цагтаа орших 10.Өөрийн дотоод дуу хоолойг таних, зурхай болон астралог, манифест, тарот, нумеролог, мүүнлоги гэх мэт ойлголттой болохыг хүсч байна. 11.Эерэг нөлөөллийг өгч чадна. 1. 2025 онд би анх Сарны домд онлайнаар оролцож байсан. Асаасан лааны гэрэл үнэхээр тод өндөр эрчим энергитэй асч байсныг хараад гайхалтай их догдолж талархаж байсан. Энэхүү нийгэмлэгийн олон сайхан гишүүд, багш чиглүүлэгч нартаа эрүүл энх, аз жаргал, эд баялагаар элбэг хангалуун байж энэ насныхаа сайхан бүхнийг гэрэлтүүлж амьдрахыг хүсэн ерөөе. 🔎Нэмэлт 2.Үл хөдлөх хөрөнгө, Хөрөнгө оруулалт зуучлагч 3.https://www.facebook.com/share/1AjGnZSao9/?mibextid=wwXIfr
Шинэхэн гэрэл миний танилцуулга 2026.01.14
Тавтай морил
1-10 of 160
Ц.Өсөхжаргал

Active 2d ago
Joined Dec 24, 2025
Powered by