Анх амьдрал зохиох гэж будилж явахад ээж минь ингэж хэлж билээ.
Хүнтэй амьдрах хэцүү
Заримдаа
Харсан ч хараагүй юмшиг
Сонссон ч сонсоогүй юмшиг
Тэвчиж өнгөрөөх цаг олон.
Тэгж байж л цаашаа амьдрана.
Уураар давах биш ухаанаар л тэвчиж явсан хүн хождог.
Алдаа бүхэнд буруутгаад бвал амьдралдаа чи л их зовно.
Сэтгэлийг нийлүүлж болноо
Хүмүүжлийг л нийлүүлж чаддаггүй юм.
Хүнд уучлах зүйл, уучлахгүй зүйл гж бдаг.
Алдаагаа ойлгодог хүнийг уучлах хэрэгтэй, гэмшдэггүй тэнэг хүн л засал авахгүй.
Хөнжилдөө бүгд таарч тохирно
Харин амьдарлын зорилго таарах л хэцүү.
Нэг нь зүтгээд нөгөөх нь хэвтээд бхаар л хайран цаг хугацаа хичээл зүтгэл талаар болдог юмдаа гэж хэлж билээ.