ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ЭНЕРГИЭ ТЭНЦВЭРТЭЙ БАЙЛГАХ ТУХАЙ.
Бид амьдралдаа заримдаа давшиж, шийдэмгий алхах хэрэгтэй байдаг бол зарим үед зөөлөрч, хүлээн авч, нигүүлсэх хэрэгтэй болдог.
☯Тэнцвэртэй байдлын тухай сэтгэл судлаач Карл Юнг “Хүн бүрийн дотор эсрэг хүйсний чанар оршдог” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бид бүгд дотроо хоёр чанартай.
🧘Эрэгтэй энерги гэдэг нь зориг, шийдэмгий байдал, алсын хараа, зорилго. “Би хэр хол явах вэ? Ямар хэмжээний амьдрал бүтээх вэ?” гэсэн асуулт бөгөөд таны сав хэр том байх, алсын хараа, холч ухааныг илэрхийлдэг.
🧘♀️Харин эмэгтэй энерги гэдэг нь зөн совин, уян хатан байдал, зөөлөн чанар, хүлээн авах чадварын тухай бөгөөд эрэгтэй энергийн бий болгосон савыг юугаар дүүргэх тухай юм.
Та хэтэрхий хатуу байвал байнгын тэмцэж, зүтгэж амьдарна. Харин хэтэрхий зөөлөн байвал хил хязгаараа алдана.
Харин энэ хоёрын тэнцвэрийг хадгалах үедээ хорвоогийн сай сайхныг өөртөө татаж амьдарна.
Эрэгтэй хүн эмэгтэй энергиэ идэвхжүүлэхэд зөн совин нь нэмэгддэг. Эмэгтэй хүн эрэгтэй энергиэ тэнцвэржүүлэхэд илүү зоригтой, шийдэмгий байдал нь нэмэгддэг.
🍃Жинхэнэ хүчтэй байна гэдэг нь байнгын хатуу чанга байх тухай биш. Эсвэл байнгын зөөлөн хүлцэнгүй байх тухай ч биш юм. Харин хэрэгтэй үедээ аль алиныг нь ашиглаж чаддаг байх тухай юм.