ХИЧЭЭДЭГ БИ ….
Хүнийг муулахаас илүүтэй, дуугүй байхыг хичээдэг
Хүндлэл үгүй газраас, зайгаа барихыг хичээдэг
Хүсэл, сэтгэл хоёртоо цэнзүүртэй байхыг хичээдэг
Хүй цэнхэр орчлонд, хүн байхыг хичээдэг...
Аргаа барвал амьсгаа аваад уужирхыг хичээдэг
Алдаа гаргавал аль байдгаараа засахыг хичээдэг
Ач, тусыг бодож эргэн хариулахыг хичээдэг
Амлалт, зорилго хоёртоо үнэнч байхыг хичээдэг...
Бухимдал, уур хоёроос нүүр бууруулж тайвширчихаад
Буруу, зөв хоёртоо ухаан зарахыг хичээдэг
Бууж мордох төдий, эрхтэй ирсэн тавиландаа
Бусдад хор хүргэхгүй, цагаан явахыг хичээдэг...
Дуурсаад мартагдах алдартаа, сэв суулгахгүйг хичээдэг
Дурдагдаад үлдэх намтартаа, гэмгүй байхыг хичээдэг
Дуулим энэ хорвоод, гэгээхэн явахыг эрмэлздэг
Дуу шиг уярам нөхөддөө, үнэн байхын хичээдэг...