Хүмүүстэй мэндлэхээс татгалзаж байна уу?
Мэндлэхээс татгалзах нь хүмүүжилгүй гэсэн үг биш, харин ичимхий эсвэл сандарсан байж магадгүй. Зарим хүүхэд нийгмийн харилцаанд орохоосоо өмнө ажиглах хугацаа шаарддаг.
Та хүүхдээ албадах тусам эсэргүүцэл нэмэгддэг тул өөрөө үлгэрлэж, тайван орчинд дасгах нь илүү үр дүнтэй. Мэндлэх нь аюулгүй гэдгийг хүүхэд эхлээд мэдрэх хэрэгтэй.
Мөн та өөрөө үлгэрлэл болж бусадтай цэвэр, чанга тод дуугаар мэндэлж байвал илүү үр дүнтэй.
Мөн хүүхэдтэй өөртэй нь сайхан амарсан уу? өглөөний мэнд, баяртай зэргээр мэндчилж хэвшээрэй 😇